ӨНӨӨДӨР

2024/06/10 15:34
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд хэрэгжих 2024 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсвийн ажлуудын жагсаалтыг 2024 оны 3-р сард баталсан. Энэ жагсаалтанд Тосонцэнгэл сумын дулаан хангамж, хэрэглээний халуун, хүйтэн усны гол шугамын зураг төсвийг боловсруулах ажил багтсан юм. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажлын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах ажил эхэлжээ. Тосонцэнгэл сум инженерийн шугам сүлжээтэй болсноор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн байгууллага, хувийн хэвшлийн ААН-үүдийн барилга, байгууламжийн дулаан хангамжийн асуудал шийдэгдэж, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангагдах юм. Улмаар боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, сумын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлнэ.
2024/05/10 12:10
Өмнөд Америкийн Перугийн нийслэл Лима хотноо болж буй 2024 оны сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгаас оролцогч, 7 настай Н.Аз-Эрдэнэ охидын ангилалд найман өрөг хожиж, дэлхийн аварга болжээ.Н.Аззаяа Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хөх монгол" шатрын клубын тамирчин бөгөөд аав н.Нямдаваа дасгалжуулагчаар нь ажилладаг юм байна.
2024/05/02 09:40
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогджээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. Үүнд:“Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/· Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/· Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/·Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 2 гишүүн 2024.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/· Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/· Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/·“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/·Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/·Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/·Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/· Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/· “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл· Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл· Бусад· Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар
2024/05/02 09:28
     Улсын арслан М.Бадарчид холбогдох арбитрын шүүх хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болсон билээ. Хоёр өдөр үргэлжилсэн тус хуралд М.Бадарч "Миний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан гэх албан бичиг, шийдвэр одоо болтол надад ирээгүй. Надад тавын даваагаа 800 саяар наймаалцчих гэдэг санал ирсэн. Би дотроо тэр хүмүүсийг энэ асуудалтай холбоотой гэж хардаж байгаа. Хүний нэрийг тодорхой дурдмааргүй байна" гэсэн билээ. Мөн Бадарчын бие төлөөлөгч болох С.Шижирбат “М.Бадарчийн хэлсэн үгийг ойлгож ядаад байх юу байна. М.Бадарч хүн гүтгээд худлаа хэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгвэл тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх “Намайг гүтгэлээ” гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ. Ховдын нэг бөх М.Бадарчийг “Өгчихөөч” гэхээр нь “Үгүй ээ яс үзнэ” гэж хэлэхэд нь “Бид нар юм юмаараа бяртай байгаа шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Үгэн дотор үг гэж, энэ юу гэсэн үг вэ. Чамаас допинг илрүүлж чадна шүү гэсэн утга байна шүү дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэгэхээр 2023 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын цолгүй дөрвөн бөх гарч ирсэн. Тухайлбал, С.СҮХБАТ, Г.Ганхуяг, Б.Баянмөнх тэргүүтэй бөхчүүдээс М.Бадарч ам авсан гэсэн үг. Бөх сонирхогчид эдгээр бөхчүүдийн хэн нь вэ гэдэг дээр таамга дэвшүүлж байсан. Гэтэл С.Шижирбат Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх мөн гэдгийг баталж хэллээ. Тэгвэл М.Бадарчид “тавын даваагаа 800 саяар наймаалцчих" хэмээсэн Б.Баянмөнх гэж хэн бэ гэдгийг танилцуулъя.БҮРНЭЭГИЙН БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ             Аймгийн хурц арслан Б.Баянмөнх Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат. 1988 оны гуравдугаар сарын 22 нд төрсөн. 2014 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Мустафагаар найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Мөн 2019 онд Ховд аймгийн баяр наадамд сумын заан Ц.Төмөрцоожоор найм даван түрүүлж "Хурц" чимэг нэмсэн бөх юм. Тэрбээр улсын баяр наадамд олон жил барилдсан боловч тав даваагүй бөхчүүдийн тоонд зүй ёсоор орно. Мөн Б.Баянмөнх нь улсын баяр наадамд нийт найман зодоглосон бөх юм. Их Монгол улс байгуулагдсаны 802 жилийн ой, Ардын хувьсгалын 87 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Хандсүрэнгийн Мэндбаярт өвдөг шороодсон.Их Монгол улс байгуулагдсаны 802 жилийн ой, Ардын хувьсгалын 87 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн харцага Чойдоржийн Бүрэнзэвсэгт өвдөг шороодсон.Тулгар төрийн 2223 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат сумын заан Должинсүрэнгийн Майнбаярыг давж хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат улсын начин Наранцэцэгийн Бүрэнбаатарт өвдөг шороодсон.Тулгар төрийн 2224 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан Мягмарын Нямдоржийг, хоёрын даваанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин Маналсүрэнгийн Эрдэнэбатыг давж гурвын даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Цэдэвийн Содномдоржид өвдөг шороодсон.Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Заяахүүгийн Баттөмөрийг, хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат аймгийн заан Батцэнгэлийн Эрдэнэбаярыг тус тус давж гурвын даваанд Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат аймгийн арслан Батбаярын Бат-Амгаланд өвдөг шороодсон.Тулгар төрийн 2226 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Луус сумын харьяат сумын заан Сугирын Лундааг, хоёрын даваанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат улсын начин Баатарын Сумъяаг давж гурвын даваанд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршиход өвдөг шороодсон.Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат сумын заан Амарбаясгалангийн Бат-Эрдэнэ, хоёрын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Лхагвасүрэнгийн Шинэбаатарыг тус тус давж гурвын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Нэгдэлийн Жаргалбаярт өвдөг шороодсон. Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ
2024/02/06 14:40
Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн малчин Б.Батбаяр улсын аварга малчин боллоо.Тус сумаас хамгийн сүүлд 1983 онд Хөдөлмөрийн баатар Д.Жадамбаа улсын аварга малчин болж байжээ. Улсын аварга малчны шагнал, энгэрийн тэмдэгийг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Батсайхан нар гардуулан өглөө.Гэрийн эзэн Б.Батбаяр, гэргий Ч.Дагдмаа нар 30 гаруй жил мал маллаж байгаа ба 2019 онд аймгийн аварга малчнаар тодорч байсан, дөрвөн ч айлыг малжуулсан хөдөлмөрч гэр бүл. Тэднийх малаа 4 төрлөөр өсгөн үржүүлж байна.
2024/02/06 14:36
Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн малчин Ц.Төмөрхуяг улсын аварга малчин боллоо. Шагналыг УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ринчиндорж нар гардуулан өгч баяр хүргэв.
2024/02/06 14:30
Улсын аварга малчин П.Дамдинбазарын шагналыг УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гардуулан өглөө.Завхан аймгийн Тэс сумын Дооно багаас 34 жилийн дараа хос улсын аваргатай болж байна.
2024/02/06 14:27
Завхан аймгийн Тэс сумын Дооно багаас 34 жилийн дараа улсын аварга малчид тодорлоо. Дооно багийн малчин Б.Хосбаяр, П.Дамдинбазар нар улсын аварга малчин болж, УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нараас үнэмлэх, тэмдэгээ гардан авав.Мөн сум багийн удирдлагууд ирж хүндэтгэл үзүүллээ.Улсын аварга малчин Б.Хосбаяр, гэргий Д.Дашням нар 30 шахам жил мал маллаж байгаа ба 2017 оноос 2021 он хүртэл сумын сайн малчин, аймгийн аварга малчин, мянгат болон хоёр мянгат малчнаар тодорч байжээ.
2024/02/05 15:27
Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Түнэл сумаас анх удаа Ж.Уртнасан Улсын аварга саальчнаар тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Түнэл сумын Булаг багийн саальчин Ж.Уртнасан нь мал сүргээ төлөөр нь тогтвортой өсгөн үржүүлж, сүү, цагаан идээний өрхийн үйлдвэрлэл эрхэлж аймаг, суманд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд идэвх санаачилгатай оролцож, залуу хойч үедээ үлгэр жишээ болж яваа хөдөлмөрч эмэгтэй юм.Жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэн нүүж, өвөл, хаврын улиралд үхэр сүргээ нэмэгдэл тэжээлтэй онд оруулснаар төл малын хорогдолгүй бойжуулан нэг үнээнээс саах сүүний гарцыг жилээс жилд нэмэгдүүлсэн байна.Саалийн хугацаанд нэг үнээнээс 600-750 литр сүү сааж, жил бүр 25-30 үнээ саальд хамруулан 19 000-21 000 литр сүү сааж, цагаан идээ боловсруулан 4,5 сая төгрөгийн борлуулалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.
2024/02/05 14:27
Залуухан хосууд хорвоод мэндлээд хоёр ой дөнгөж хүрч байсан нялх үрийнхээ цогцсыг тэврээд эмнэлгээс гашуудан гарч байлаа. Эвий, тэр жаахан үр хар хөшиг адил манантсан хотын утаанаас болж ханиад нь  хүндэрч, уушгины хатгалгаа болоод нартаас үүрд явсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байлаа. Эмнэлгүүдийн шалаар нэг зулж хэвтсэн хүүхдүүдээс хэд нь талийгаач хүүгийн араас одохыг мэдэхгүй. Ийм эмгэнэлт хувь тавиланг ямар олон гэр бүл Улаанбаатарын хүхэр нэвт шингэсэн хорт утаат өвлөөр амсаж, хагацлын гашууныг дааж ядан зовж байгаа гэж санана. Ийм хорт утаанд энхрий нялх хүүхдүүд өвдөхгүй гээд яах ч билээ. Тэр чигтээ хороор амьсгалж байна шүү дээ, бид. Улстөрчид нь  “Бид одоо л Улаанбаатарын утааг ялж байна. Та бүхэн энэ бодлогын туршилтыг дэмжчих” гээд л хэдэн тэрбум төгрөгийн төсөвтэй төсөл хэдэн арваар нь, хэчнээн он дамжуулан хэрэгжлүүллээ. Эцэст нь, Улаанбаатарын утаа улам бүр өтгөрч, түүхий нүүрс түлж байснаасаа дор үхлийн хөндий болчихлоо. Өнөөдөр Монгол төрийн үйлдвэрлэж байгаа утаагүй шахмал түлш гэгчид монголчууд хэдэн зуугаараа угаартаад хонож байна. Аз нь байвал эмнэлгийн сэхээний тасаг руу, азгүйтвэл цогцос болчихоод моорог руу ачигдах хувь тавиланг өглөө бүр үзэж байна.           Утаагүй түлш олон айлыг өнчрүүлж, айдаст автуулж байна. “Хэрэв бид хөөтэй ч гэсэн түүхий нүүрсээ түлээд сууж байсан бол миний аав, ээж, хүү, охин амьд байх байсан” гэх бололд хэчнээн хүн өөрсдийгөө дөнгөлж, гэр хорооллын хаа нэгтээ халаглаж, айдас, түгшүүрт дарагдаж, сайжруулсан түлш гэхээс дагжин чичирч, даарч суугаа бол. Харамсал, харуусал дүүрэн ийм шархиралтыг хэчнээн айл мэдэрсэн бол гэхээс ч зүрх зүсэгдэж байна. Ийм эмгэнэлтэй зовлонг ирээдүйд хэдэн айл үүрч, угаарын хортой хийд хучигдаж, амьдрал нь дуусах бол гэхээс ч бэргэж байна.         Сайжруулсан шахмал түлж эхэлснээс хойш буюу утаагүй болсон гэх сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хугацаанд улсын хэмжээнд 7857 хүн угаартаж, 150 хүн амиа алдсан гэх тоон мэдээллийг албаны эх сурвалжууд өгөв. Амьд үлдсэн хүмүүсийн хэд нь хөгжлийн бэрхшээлтэй, хүний асаргаанд байгаа нь тодорхойгүй байна. Энэ бол аюулын харангын чанга хэрнээ хатуу дуут дохио. Онц байдал зарлах хэмжээний онц аюултай үзэгдэл. Улаан гэрэл унтрахгүй асаж, түгшүүрийн дуу тасралтгүй чарлаж, ард түмний чихний хэнгэрэг, уушгийг “цоолж” байна. Харин утаанаас ангижуулах бодлого тодорхойлох, улсыг удирдаж байгаа эрх мэдэлтнүүдэд л энэ дуу сонсогдохгүй байгаа нь энэ цагийн утаанаас ч хортой гамшиг болчихоод байна. Амиа алдсан хүний тоо 150 гэдэг нь зөвхөн цаасан дээр байгаа тоо гэдгийг энд цохож хэлье. Угаарын хий гэж ангилаагүй химийн хордлого гэх нэгдсэн нэр томъёонд багтаасан олон хүний үхэл “нууц” байж болзошгүй. Иймд бид угаартаж амиа алдсан хүмүүсийн ар гэрээс дараах мэдээллийг авлаа.УГААРТАЖ АМИА АЛДАГСДЫН АР ГЭР: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ОРЦ, НАЙРЛАГАД ХҮН ХОРДУУЛАХ БОДИС БАЙГАА1.   2023 оны хоёрдугаар сарын 8. Налайх дүүрэг, 27 настай Ч угаартаж нас барав.    Талийгаачийн ээж: Хэрэг гарах үед бэр маань өглөө ямар хоол авах вэ. Ажилдаа явахаасаа өмнө хоол аваад очно. 06:00 цагт залгаж сэрээгээрэй” гэж эхнэртээ хэлсэн байна лээ. Тэгээд эхнэр нь 06:00 цагт 150-160 удаа залгаад утсаа авахгүй болохоор нь хажуу айлынхаа эмэгтэй рүү утасдаж харуулснаар, угаартсан гэдгийг нь мэдсэн. Талийгаач гэртээ гурван настай хүү, хөдөөнөөс ирсэн ахтайгаа хамт хоносон. Эмнэлгийнхнийг очиход талийгаачийн бие хөшчихсөн, ах, хүү хоёр нь ухаангүй, хүнд байсан гэсэн. Хүү нь тав, ах нь хоёр хоногийн дараа ухаан орсон. Тэр шөнө 04:30 цагийн үед хүү нь уйлж, талийгаач босож ширэглээд унтсан байгаа юм. Тэр үед ямар ч утаа униар үнэртээгүй, гэр нь сэрүүхэн байсан гэсэн. Тооноор нь агаар хангалттай орж, чөлөөтэй амьсгалж байхад угаартаад нас барчихсанд үнэхээр харамсаж байна. Бидний бодлоор сайшруулсан шахмал түлшнээс л ямар нэг хортой зүйл ууршиж, уугисан байх. Иргэд туршилтад орж, амиа алдаж байхад хууль, хяналтынхан сайжруулсан түлшийг шинжлүүлэхгүй, шинжилсэн ч хариу нь зүгээр гэж гарч байгаад эргэлзэж, гомдож байна.2.  2023 оны есдүгээр сарын 27. Баянзүрх дүүрэг, 33 настай эмэгтэй 6-14 настай гурван хүүхэдтэйгээ угаартаж нас барав.           Талийгаачийн эгч: Сайжруулсан гэх хортой түлш дөрвөн дүүгийн минь амийг ганц шөнийн дотор авчихлаа. 33-хан настай дүү минь 14 настай эрэгтэй, 10 настай эмэгтэй, зургаан настай эрэгтэй хүүхэдтэйгээ хамт угаартаж, амиа алдсанд итгэж чадахгүй байна. Хэрэг гарах үед нөхөр нь орон нутаг руу ажлаар явчихсан, дөрвүүлээ гэртээ үлдсэн байсан. Яндангийнхаа хаалтыг хаалгүй, цонхоор нь агаар орж байсан. Гэвч тэд угаартаж амиа алдсан. Гол нь юунаас болж угаартав, үхтэлээ хордов гэдэг л байна. Тэр шөнө түлсэн нүүрсийг нь шинжилгээнд явуулсан. Хариу нь удаж байж гардаг гэж байна.3. 2023 оны тавдугаар сарын 31. Сонгинохайрхан дүүрэг, 46 настай эмэгтэй угаартаж, нас барав.       Талийгаачийн хүү: Ажил хийж байгаад шөнийн 03:00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд өрх бүтээлттэй, ээж, дүү хоёр учиргүй хурхираад унтаж байсан. Гэр дулаахан, ямар ч утаа, угаар үнэртээгүй. Би гэрийнхээ өрхийг хойшлуулчихаад унтахаар хэвтсэн. Хэвтээд удаагүй гэнэт толгой эргээд, гэдэс хүчтэй базлаад явчихсан. Босоод гарах гээд алхаж байтал дөрвөн мөч мэдээгүй болоод, хаалгаар гараад л ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь гэрийнхээ довжоон дээр хэвтэж байсан. Босоод ор руугаа явж байтал ээжийн цаад талд унтаж байсан дүү минь сонин дуугараад байсан. Гэрлээ асаагаад хартал амнаас нь цагаан хөөс сахраад, татчихсан байдалтай байсан. Тэгээд ээжийг дуудаад “Ээж ээ, дүү татаад байна” гээд хашхирсан чинь сэрээгүй, бие нь хөрчихсөн байсан. Ээж минь нас барж, дүү минь эмнэлэгт ухаангүй байна.4. 2023 оны тавдугаар сарын 30. Баянгол дүүрэг, 30-33 настай гэр бүлийн хоёр таван настай хүүтэйгээ нас барав.      Талийгаачийн ээж: Хүү, бэр хоёр минь хүүгийнхээ төгсөлтийн баяраас хамт ирсэн. Би галыг нь түлээд, гэрийг нь дулаацуулчихсан байсан. Бэр маань бороонд нороод их даарсан байдалтай орж ирсэн. Тэгээд маргааш нь буюу тавдугаар сарын 31-нд гурвуулаа гэртээ амарна гэж хэлсэн. Өглөө босоод гэрийнх нь хаалгыг татсан ч дотроосоо цоожтой, онгойлгоогүй. Амарна гэж ярьж байсан болохоор нь “Жаахан унтаж аваг” гэж бодоод дахиж хаалгыг нь татаагүй. Үд болоход чимээ аниргүй болохоор нь утас руу нь залгасан. Утсаа авахгүй  болохоор нь гэрийнх нь хаалган дээр очиж, зөндөө дуудсан. Арга ядаад ач хүүгээ тооноор оруулаад, хаалгыг нь онгойлгуулсан. Хаалга онгойход л тийм аймшигтай зүйл угтсан учраас ухаан маань балартсан байна лээ. Тэгээд ах, дүү нар руугаа хэлж, 103, 102-т дуудлага өгүүлсэн. Түргэнийхэн тусламж үзүүлэх боломжгүй болсон байна гээд явсан. Харин бусад албаныхан үлдэж, шүүх шинжилгээ хийж, түлсэн түлшнээс нь дээж авсан. Хортой түлшинд гурван хүнээ хордуулаад алдчихсан учраас гомдолтой байна. Түлсэн түлшийг нь шинжлээд, тогтооно гэсэн.5. 2020 оны аравдугаар сарын 2. Баянзүрх дүүрэг, таван настай хүү угаартаж амиа алдав.       Талийгаачийн ээж: Хэрэг гардаг өдрийн 16:00 цагийн үед би бага охиноо аваад эмнэлэгт хэвтсэн. Талийгаач хүүтэй минь хамт нөхрийн дүү байсан. Эмнэлэгт ирснээс хойш тэр хоёр утсаа огт аваагүй. Арга ядаад дүүгээ ажлаас нь чөлөө авахуулаад, “Гэрт очиж хүүг минь хар” гээд явуулсан. Ядаж байхад түгжрэл их байсан болохоор миний дүү автобуснаас буугаад гүйсээр манайд очсон байна лээ. Очиход нь буюу 20:40 цагийн үед ийм аймшигтай хэрэг болчихсон байсан. Тэгээд над руу хэл дуулгаж, намайг гэрийн гадаа очиход онцгой, цагдаа, эмнэлгийнхэн ирчихсэн байсан. Хашаа руу огт оруулаагүй болохоор хүүгээ ямар байдалтай байсныг харж чадаагүй. Таван настай хүүгээ алдсандаа маш их харамсаж, гомдож байна. Урьдчилсан байдлаар угаартаж амиа алдсан гэсэн.        Монголын төр утаагүй түлш үйлдвэрлэж, тэр түлшнээс гарсан утаанд нь 7857 хүн угаартаж, 150 иргэн амиа алдсан эмгэнэл цаашид хэчнээн жил үргэлжлэхийг, хэдэн мянган хүн амиа алдахыг тааж мэдэхгүй нь. Утаагүй гэх түлшинд угаартсан амь болгоноос уучлал эрье. Улсын нийслэлээ утаанаас нь салгах гэж зүтгэхдээ утаагаа биш, ахмадуудаа, идэр насны залуусаа, ирээдүйд хөтлөх үрсээ угаартуулж хөнөөчихөөд сууж байна шүү дээ. Улстөрчид “Улаанбаатар утаагүй болсныг та, бидний уушги гэрчилнэ” гэж уянгалахдаа улсынхаа хамгийн том үнэт баялгийг хэдэн зуугаар нь үнсэнд “булчихаад” сууж байна. Гэр хороололд олон айлын гэр үүрд эзгүй үлдсэн ч, хэчнээн олон амь угаарын хийнд хордож, амиа алдсан ч Улаанбаатар утаанаасаа салсангүй.Эх сурвалж: Эргэлт сэтгүүлМОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ