ӨНӨӨДӨР

2024/01/17 11:50
Хүүхдийн чихрийн хэрэглээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин их байна
2024/01/17 10:32
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай нэгдүгээр сарын 16-нд уулзлаа.2024 оны Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон Виола Амхердад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэв.Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд талууд түүхэн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэв. Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан.Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжийг талууд хэлэлцэв.2024 оны Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Виола Амхерд нь Холбооны батлан хамгаалах, спорт, иргэний хамгааллын асуудлыг хариуцдаг тул манай улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов.Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
2024/01/17 09:59
Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Тухайлбал, маргааш буюу I/18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд  урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ. Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 градус хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт салхины эрч хүчтэй байна.
2024/01/17 09:55
БНСУ-ын Чонсонг хотод болж буй UIAA ICE CLIMBING WOLRD CUP 2024 буюу мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 01 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Тус тэмцээнд 16 орны 88 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол Монгол Улсаа төлөөлөн Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдлөө.
2024/01/17 09:49
Цагдаагийн байгууллагад “Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гар утас худалдааны лангуунд 2024 оны 01 дүгээр сарын 12-оос 13 шилжих шөнө хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.Уг гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын КШХ-ийн алба хаагчид хамтран хяналтын камерын тусламжтай, шуурхай ажиллаж дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай, эрэгтэй "О"-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан.Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлан авч, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ба 52 нэр төрлийн 69 ширхэг гар утсыг бусдад зарж, борлуулахаас нь өмнө олж тогтоон, хохирогчид хүлээлгэн өгсөн.Иймд иргэд Та бүхэн өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
2024/01/16 17:44
Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын алба хаагчид өнөөдөр манай аймагт ажиллаж, цахимжуулалтын чиглэлээр  хийж хэрэгжүүлж буй ажлын талаар туршлага судаллаа. Албаныхныг ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, ТЗУХ-ийн дарга М.Жанболат нар хүлээн авч уулзан “Цахим хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн хөгжлийн  хөтөлбөр”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв.     Орхон аймаг цахим шилжилтээрээ улсдаа тэргүүлж буй аймаг билээ.   Тодруулбал,  “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд  “Смарт Эрдэнэт аппликейшн,  төрийн үйлчилгээг 24 цагийн турш шуурхай авах боломжтой Цахим төв, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх www.irgen.erdenet.mn   вэб сайтыг ашиглалтад оруулсан гэх мэлээллийг албаныханд өглөө. Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Х.Цэнд-Аюуш "Өнгөрсөн оны сүүлээр манай аймаг "Цахим Хөвсгөл" хөтөлбөрөө  аймгийн ИТХ-аар батлуулсан. Орхон аймаг цахимжуулалтаар улсдаа тэргүүлж байгаа аймаг. Тиймээс энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээтэй нь танилцахаар ирээд байна. Манай хамт олон олон зүйлийг харж, орон нутагтаа очоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь дамжиггүй" гэсэн юм. Түүнчлэн албаныхан Цахим төв, Цахим архив, Төрийн албан хаагчийн сургалтын төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, төрийн анхан шатны нэгж  Эрдэнэ, Яргуйт багийн нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.    Өнгөрсөн онд нийслэл, 21 аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар мөн Булган аймгийн ЗДТГ-ын алба хаагчид  манай аймгийн цахимжуулалтын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, туршлага судалсан билээ. 
2024/01/16 16:35
Сумын төв зам дагуу хальтаргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор ИТХурал, ЗДТГазар болон албан байгууллагууд сумын цагдаагийн хэсэгтэй хамтран 2024 оны 1 сарын 15-ны өдөр зам дээр шороо асгах үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн албан байгууллагуудыг хальтаргаа гулгаанаас сэргийлж байгууллагынхаа ойр орчимд шороо асгах чиглэлийн дагуу Хүүхдийн цэцэрлэг тус ажлыг хэрэгжүүлсэн байна. Сумын хэмжээнд цас их орсон, өнөө шөнө болон маргааш цас орох цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байгаа тул малчид ард иргэд та бүхэн аймаг болон бусад сум орон нутаг руу зорчихдоо баталгаатай замаар зорчихыг анхааруулж байна. Цагаанхайрхан сумын ЗДТГазар
2024/01/16 16:20
2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 15-ны өдрүүдэд сумын ИТХ-ын дарга С.Батсүх, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч “Амь Ус” орон нутгийн өмчит компанийн захирал Д.Мягмардорж, Хуягт багийн засаг дарга Ц.Гантулга, Үржил багийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг, Алаг-Эрдэнэ сумдын нутгаар отроор өвөлжиж байгаа нутгийн малчидтайгаа уулзан,  ахуй байдалтай танилцан, мэдээ мэдээлэл хүргэж, санаа бодлыг сонсож, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцлаа.Тус сумдын нутгаар нийт 160 малчин 58 суурьт 20 гаруй мянган бог, 10 гаруй мянган бод мал маллан өвөлжиж байна. Эрт цас орсон, их хүйтэн, цаг агаарын тогтворгүй салхи шуургатай үед хол замд туугдсан, замын малын хоол муутай гээд бэрхшээлүүдийг даван тууулж очсон мал доогуураа нилээд муудсан, одоо түрүүчээсээ төлөг борлон, бяруу боолтрого хорогдоод эхэлсэн, адуу их турч байна, тал талаасаа олон сумдын мал оторлож байгаа болохоор бэлчээр их хомсдож, цаг  жаахан түлхвэл хэцүүдэхээр байна гэж ярьж байлаа.   Алаг-Эрдэнэ сумын нутаг болох “Эрхэл” нуур орчим оторлож яваа арван хэдэн суурийн малчидтай Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр,  аймгийн Хүнс ХАА-н газрын дарга Э.Балжинням нараар ахлуулсан хэсэг малчидтай уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо     Малчдын санааг зовоож байгаа бас нэг зүйл бол хавар буцах: Замын малын хоол байхгүй, зам харгуй цас ихтэй, давааны замууд хаагдсан учраас муудсан мал туугдах бололцоо нөхцөл байхгүй, Муудсан малыг ачих машин зам гаргах, хаагдсан давааг онгойлгох, цас ихтэй газруудаар мал туух зам гаргах тал дээр сум орон, аймаг сумын удирдлагууд анхаараад өгвөл маш сайн байна гэж захиж байлаа.    Хөвсгөл нутгийн ард иргэд, малчдадаа баярлаж байгаагаа малчид илэрхийлж байлаа. Зан ус сайтай, зочломтгой чанартай, зан  чанар нь эвдрээгүй, малын хашаа хороо сайтай ажилсаг малчид байна гэж ярьж байлаа. Мөн бид яахав цаг нь дийлээд урь наашлахаар буцна, энд үлдэж байгаа нутгийн малчдын хаваржилт хүндрэх вий гэж санаа зовж байгаагаа өгүүлж байлаа.Онд мэнд тарган тавтай сайхан өвөлжих болтугай.
2024/01/16 15:00
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 15–ны өдрийн хурлаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт үржүүлж буй ноолуурын чиглэлийн нутгийн шилмэл ямаанд хянан магадалгаа хийж, “Цагаан-Овоогийн хар ямаа” нэршлээр омгийг баталлаа. Тус омгийн ямаа нь орон нутгийн онцлог, уламжлалт маллагааны арга барилд зохицсон, ашиг шим сайтай, үүлдэр омгийн ямаатай харьцуулахад өвөл, хаврын улиралд тарга хүчээ бага алддаг, ноолуур нь хавар эрт хөөрдөг аж. Мөн ноолуур нь цайвар өнгийн уртлаг, нарийн тул үнийн хувьд зах зээлд илүү борлогддог давуу талтай юм.