Хөвсгөл аймгийн сумдад Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр ойрын өдрүүдэд ажиллаж байна.
Тэрбээр Бүрэнтогтох, Цагаан-Уул суманд малаа оторлож буй аймгийнхаа малчдын ахуй байдалтай газар дээр нь танилцлаа.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багт Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин Д.Болдбаатар, Их-Уул сумын Зарт багийн малчин Д.Болд-Эрдэнэ, О.Баатардулам, Үржил багийн малчин Б.Сандагдорж нар малаа оторлож байна.
Тус
сумын нутагт Их-Уул сумын 11, Тосонцэнгэл сумын хоёр суурь отор хийж байгаа аж.
Эх сурвалж: Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газар