Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан, Дардас, Дэвжээ, АХА тэмцээнүүд зохион байгуулагдлаа.
32 бөх хүч үзэн барилдсанаас Түдэвтэй сумын харьяат Аймгийн начин Гомбожавын Чойжамц түрүүлж, Нөмрөг сумын харьяат сумын заан Балдандоржийн Нямсайхан үзүүрлэн, Түдэвтэй сумын харьяат Сумын заан Батнасангийн Цэнд-Аюуш, Түдэвтэй сумын харьяат Эрдэнэбатын Батбаяр нар шөвгөрлөө.
Ивээн тэтгэсэн: Цорго багийн хурлын төлөөлөгч Д. Цэрэнбалжир,
С.Баасансүрэн, Г.Түвшинжаргал, Шинэ зуун энержи ХХК захирал Я.Гансүх нартаа баярлалаа.
Дэвжээ тэмцээнд 1-р байрт ЗДТГ-ын Халах журам баг
2-р байрт ЕБС-ын Соёмбо баг
3-р байрт Эрүүл мэндийн төвийн Сэтгэмж баг тус тус байр эзэллээ.