Завхан аймгийн Цагаанхайрхан сум: Сумын төв зам дагуу хальтаргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор шороо цацах ажил зохион байгуулав.

ӨНӨӨДӨР
2024/01/16 16:35
Зураг
Сумын төв зам дагуу хальтаргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор ИТХурал, ЗДТГазар болон албан байгууллагууд сумын цагдаагийн хэсэгтэй хамтран 2024 оны 1 сарын 15-ны өдөр зам дээр шороо асгах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Мөн албан байгууллагуудыг хальтаргаа гулгаанаас сэргийлж байгууллагынхаа ойр орчимд шороо асгах чиглэлийн дагуу Хүүхдийн цэцэрлэг тус ажлыг хэрэгжүүлсэн байна.
Сумын хэмжээнд цас их орсон, өнөө шөнө болон маргааш цас орох цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байгаа тул малчид ард иргэд та бүхэн аймаг болон бусад сум орон нутаг руу зорчихдоо баталгаатай замаар зорчихыг анхааруулж байна.
Цагаанхайрхан сумын ЗДТГазар