Өнгөрсөн жилийн баяр наадмаар ес даван түрүүлж, Монгол Улсын арслан хэмээх хүндтэй цол хүртсэн М.Бадарч сэргээшийн асуудалд нэр нь холбогдсноос хойш нам гүмхэн амьдарч байгаа билээ. Тэрбээр анхандаа сэргээш хэрэглээгүй хэмээн гүрийж байсан ч сүүлдээ шантарч шалдаа буусан бололтой.
Сэргээшийн асуудалд холбогдсноос хойш заал танхимын барилдаанд барилдахгүй байгаа арслан маань ар гэртээ цаг зав зарцуулахаас гадна ханьтайгаа гадаадад зугаалж яваа бололтой, зургаа хийж "Хань минь" гэжээ. Шинэхэн арслан М.Бадарчийн эхнэрийг Энхчимэг гэдэг бөгөөд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат ажээ. Эхнэр нь Нутгийн буян группийн нягтлан бодогч бөгөөд тэд танилцаж, хамт амьдраад багагүй хугацааг өнгөрүүлжээ. Өдгөө гурван хүүхдийн аав ээж болцгоосон хосууд үр хүүхдээ өсгөхөөс гадна хувийн бизнэс эрхэлж эхэлсэн сурагтай шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн