2021 оны 10 сарын 16
"Ногоон Дархан" аянд нэгдэж "Хар ус гол"-ын хөвөөнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар -ын хамт олон албан хаагч, Дархан-Уул Аймгийн Мэргэжлийн Хяналтын газар -ын хамт олон, 13-р цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч хамт олон, 8-р цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, хамт олон хамтран Дархан хотынхоо 60 жилийн ойн баярыг тохиолдуулан мод тарьлаа. Гол, усаа нөхөн сэргээх, бургасжуулах ажлыг дэмжиж буй та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье