ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР:БҮХ СУМДААС БАГУУД РУУ ДАЛПУУ ТАТАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

ӨНӨӨДӨР
2024/01/17 12:34
Зураг
Аймгийн Онцгой комиссын 2024 оны 01 дүгээр хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар цаг агаарын төлөв, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан сумдаас ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Хуралдаанд сумдын удирдлага, Онцгой комиссын гишүүд цахимаар оролцлоо.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:
-Өвөлжилт хүндэрсэн сумдад Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргаж далпуу татах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын гүйцэтгэлээ сумдын удирдлагууд тайлагнах хэрэгтэй. Ойрын хугацаанд бүх сумдаас багууд руу далпуу татах зардлын тооцоог гаргаж хөрөнгийг шийдвэрлэнэ. Ажлын гүйцэтгэлд аймгийн Онцгой байдлын газар хяналт тавих зэрэг үүрэг, чиглэлүүдийг өгөв.

Ойрын өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар цас орно. Иргэд хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.