ЦАСАНД СУУСАН 3 АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖ, 13 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖЭЭ

ФОТО
2024/01/18 10:28
Зураг

Онцгой байдлын алба хаагчид өчигдөр /2024.01.17/ цасанд суусан иргэдийн дуудлагаар ажиллаж 3 автомашиныг татан гаргаж, 13 хүнийг аварчээ. Үүнд: 

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, "Нарийны-Ам" гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01 сарын 17-нй өдрийн 08:06 хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын  "Тоёота румион" загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан байна. 

Мөн Төв аймаг, Баяндэлгэр сум Галуут багийн "Мэлз" гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01 сарын 17-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын  "Тоёота приус 41" загварын суудлын автомашинтай цасанд суусан байсныг  ажиллаж, татан гаргасан.

Увс аймаг, Тариалан сум Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар 8  зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай  дуудлагыг 01 сарын 17-ны  өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Хьюндай портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан байна.