УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН : ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ НАМРЫН ЧУУЛГАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ӨНӨӨДӨР
2024/01/18 16:46
Зураг
Ажлын маань хамгийн аз жаргалтай үе бол санаа зовж, удаан жил хөөцөлдөж буй асуудлуудынхаа эрх зүйн орчинг бүрдүүлж, хуулиа батлуулах тэр мөч байдаг.

Хүүхдийн асуудалд зүрх сэтгэлээ өгч, олон жил ажиллаж байгаа хүний хувьд Хүүхэд хамгааллын тухай хууль, Боловсролын багц хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиуд батлагдаж, одоо Гэр бүлийн тухай хууль хэлэлцэгдэж, өчигдөрхөн Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулиа өргөн барьж, Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахад саналаа өгч эдгээр хуулиудыг өөрчилж чадсандаа маш их баяртай байна.

Энэхүү асуудлуудыг дэмжин ажилласан УИХ-ын гишүүддээ, Засгийн газартаа, Төрийн албан хаагчдадаа, Төрийн бус байгууллагууддаа, хэвлэл мэдээллийнхэндээ маш их баярлалаа.
Монгол үндэстэн оршин тогтнохын учир шалтгаан, ирээдүйн эзэд болсон өнөөдрийн амин эрдэнэ хөөрхөн үрсээ хайрлан зөв хүмүүжүүлж сайн зан чанартай, өндөр боловсролтой, эрүүл сайхан иргэдийг бэлдэхийн төлөө хичээн зүтгэх болно.