Туялзуур сэлэмний залуучуудын 9 дэх удаагийн УАШТ-ий ганцаарчилсан төрлийн медальтнууд тодорлоо

ФОТО
2024/01/20 19:35
Зураг
Эмэгтэйчүүдийн төрөлд "Дуэль" клубийн тамирчин М.Ялгуун түрүүлж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгав. Тэрбээр өмнө нь өсвөрийн УАШТ-д мөн түрүүлж, насанд хүрэгчдийн УАШТ-ээс багийн төрлөөр хүрэл медаль хүртэж байсан билээ.
М.Ялгуун финалын тоглолтод нэг багийн Б.Бүлтэнг эхнээсээ давамгайлсаар 15:8-аар ялалт байгуулсан.

Харин эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөлөө. "UB fencing" клубийн Э.Тэмүүлэн финалд 1:6, 8:13 гэх зэргээр хожигдож явсан ч оноог бага багаар нөхсөөр цаг дуусахаас 7 секундын өмнө 13:14 болгон ойртуулсан.
Ингээд сүүлийн шийдвэрлэх довтолгоогоо хийхэд хоёр тамирчин зэрэг оноо авснаар 14:15 болж, "Дуэль" клубийн Х.Ананд ялалт байгуулж, алтан медалийн эзэн боллоо.
Тэрбээр өмнө нь өсвөрийн улсын аваргаас хоёр хүрэл медаль хүртээд байсан бол залуучуудын УАШТ-ий анхны медалиа ийнхүү алтаар эхлүүлсэн юм.

Залуучуудын УАШТ-ий багийн тэмцээн яг одоо Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна.
Ганцаарчилсан тэмцээний дүн
Эрэгтэй:
1.Х.Ананд (Дуэль)
2.Э.Тэмүүлэн (UB fencing)
3.Б.Гандөл (Дуэль)
3.Б.Батням (Дуэль)
Эмэгтэй:
1.М.Ялгуун (Дуэль)
2.Б.Бүлтэн (Дуэль)
3.Э.Энхжин (Дуэль)
3.Т.Амин-Эрдэнэ (Дуэль)