ЗАВХАН АЙМГИЙН ТЭС СУМЫН ДООНО БАГИЙН МАЛЧИН Б.ХОСБАЯР УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЖ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

ӨНӨӨДӨР
2024/02/06 14:27
Зураг
Завхан аймгийн Тэс сумын Дооно багаас 34 жилийн дараа улсын аварга малчид тодорлоо.
Дооно багийн малчин Б.Хосбаяр, П.Дамдинбазар нар улсын аварга малчин болж, УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нараас үнэмлэх, тэмдэгээ гардан авав.

Мөн сум багийн удирдлагууд ирж хүндэтгэл үзүүллээ.
Улсын аварга малчин Б.Хосбаяр, гэргий Д.Дашням нар 30 шахам жил мал маллаж байгаа ба 2017 оноос 2021 он хүртэл сумын сайн малчин, аймгийн аварга малчин, мянгат болон хоёр мянгат малчнаар тодорч байжээ.