ЗАВХАН АЙМГИЙН БАЯНХАЙРХАН СУМААС 40 ЖИЛИЙН ДАРАА УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТОДОРЛОО

ӨНӨӨДӨР
2024/02/06 14:40
Зураг
Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн малчин Б.Батбаяр улсын аварга малчин боллоо.
Тус сумаас хамгийн сүүлд 1983 онд Хөдөлмөрийн баатар Д.Жадамбаа улсын аварга малчин болж байжээ.

Улсын аварга малчны шагнал, энгэрийн тэмдэгийг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Батсайхан нар гардуулан өглөө.

Гэрийн эзэн Б.Батбаяр, гэргий Ч.Дагдмаа нар 30 гаруй жил мал маллаж байгаа ба 2019 онд аймгийн аварга малчнаар тодорч байсан, дөрвөн ч айлыг малжуулсан хөдөлмөрч гэр бүл. Тэднийх малаа 4 төрлөөр өсгөн үржүүлж байна.