Zura III “Цэвэрлэгээ” УСК нээлтээ хийснээсээ хойш 280627 тасалбар борлуулжээ

ФОТО
2024/05/02 09:23
Зураг

      “Фантастик” продакшн Zura III “Цэвэрлэгээ” уран сайхны киногоо энэ оны гуравдугаар сарын 7-нд нээсэн билээ. Тэгвэл тус уран бүтээл нээлтээ хийснээсээ хойш нийт 280627 тасалбар борлуулжээ.  Тус уран бүтээл нь нээлтээ хийсэн эхний 20 хоногт 200.000 тасалбар борлуулж Монголын кино урлагийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоож байсан юм.


        Zura III “Цэвэрлэгээ” уран сайхны кино нь "Фантастик" продакшны 17 дахь уран бүтээл юм. “Zura” уран сайхны кино 2020 онд үзэгчдэд хүрсэн бол Zura II “Цурам ажиллагаа” кино 2022 онд нээлтээ хийж байжээ. Киноны уран бүтээлчид тус уран бүтээлийг бүтээх үеийн making movie болон цуврал "Fantastic Vlog"-уудыг хүргэж байгаа юм.

           “Фантастик” продакшн Zura III “Цэвэрлэгээ” уран сайхны киногоо эх орныхоо 21 аймаг, олон улсын кино театруудын дэлгэцнээ гаргасан билээ.