Аавынхаа шавь болсон 7 настай шатарчин Н.Аззаяа дэлхийн аварга боллоо

ӨНӨӨДӨР
2024/05/10 12:10
Зураг
Өмнөд Америкийн Перугийн нийслэл Лима хотноо болж буй 2024 оны сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгаас оролцогч, 7 настай Н.Аз-Эрдэнэ охидын ангилалд найман өрөг хожиж, дэлхийн аварга болжээ.
Н.Аззаяа Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хөх монгол" шатрын клубын тамирчин бөгөөд аав н.Нямдаваа дасгалжуулагчаар нь ажилладаг юм байна.