ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛНА
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд хэрэгжих 2024 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсвийн ажлуудын жагсаалтыг 2024 оны 3-р сард баталсан. Энэ жагсаалтанд Тосонцэнгэл сумын дулаан хангамж, хэрэглээний халуун, хүйтэн усны гол шугамын зураг төсвийг боловсруулах ажил багтсан юм.
Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажлын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах ажил эхэлжээ.
Тосонцэнгэл сум инженерийн шугам сүлжээтэй болсноор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн байгууллага, хувийн хэвшлийн ААН-үүдийн барилга, байгууламжийн дулаан хангамжийн асуудал шийдэгдэж, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангагдах юм. Улмаар боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, сумын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлнэ.