“ХАРАА ГОЛОО ХАМТДАА ЦЭВЭРЛЭЕ” нийтийн их цэвэрлэгээний хүрээнд 300 шуудай хог цэвэрлэв

ӨНӨӨДӨР
2023/05/09 00:00
Зураг
2021 оны 08 сарын 28
“Хараа” голын эргэн тойрныг цэвэрлэх “Хараа голоо хамтдаа цэвэрлэе” нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр /2021.08.28/ зохион байгууллаа. Дархан хотын маань ундны усны эх үүсвэр болсон Хараа голын ойр орчим цэвэрлэх үйл ажиллагаанд 120 гаруй өсвөр насныхан болон залуучууд хамрагдав. Өнөөдрийн нийтийн их цэвэрлэгээнд
➡️Дархан-Уул аймгийн БОАЖГ
➡️Дархан Залуучууд хөгжлийн төв
➡️Дархан Залуучууд хөгжлийн зөвлөл
➡️ Дугуйтай Дархан клуб
➡️Дархан Элит хөгжил
➡️Дархан хотын дуу хоолойгоо нэгтгэе
➡️Өргөө кино театрын хамт олон
➡️Хар ус гол ТББ
➡️Болор салоны хамт олон
➡️Дарханы Нөхөрсөг залуус группын Залуучууд
➡️Шинобу жим
➡️Өсвөр үе залуучуудын оролцооны 4 клуб
➡️УБТЗ-ын Дархан татах хэсгмйн хамт олон
➡️Дарханы Иргэдийн дуу хоолой группын залуучууд оролцов. Арга хэмжээний хүрээнд “Үер уснаас үрсээ хамгаалцгаая” санамж зөвлөмжийн хэвлэмэл хуудсыг тарааж ажиллав.