ӨНӨӨДӨР

2025/02/17 11:22
Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ивээл дор Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Олимпиадад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн 17 багш, 40 сурагч оюун, ухаан, програмчлалын мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө. Баруун бүсийн олимпиадын “Багш” ангилалд: 1.      Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн мэдээлэлзүйн багш Цэгмэд овогтой Цэдэвсүрэн 148 оноогоор 2.      Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн мэдээлэлзүйн багш Чимэд овогтой Батжаргал 3.      Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар сургуулийн мэдээлэлзүйн багш Шугайв овогтой Тилеубек 4.      Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн багш Даваасүрэн овогтой Баасанжав 5.      Увс аймгийн Улаангом сумын Насан туршийн боловсролын төвийн  багш Цэдэнбалжир овогтой Шинэбат 6.       Говь-Алтай аймгийн Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Содном овогтой Дагийранз Баруун бүсийн мэдээлэл зүйн олимпиадын: Ахлах ангилалд 1.      Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн  12 а ангийн Бат-Ерөөлтийн Батцагаан 2.       Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн 12в ангийн сурагч Зандангийн Эрдэнэ-Очир 3.      Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил сургуулийн 12б ангийн сурагчи Насанбатын Баасандорж 4.      Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Дарын сургуулийн 11в ангийн сурагч Сакений Насраддин Баруун бүсийн мэдээлэл зүйн олимпиадын: Дунд ангилалд 1.      Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн 9г ангийн сурагч Сэр-Одийн Төгсжаргал 2.       Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бастама сургуулийн 10а ангийн сурагч Естайн Рахымнур 3.      Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн 9д ангийн сурагч Батхүүгийн Тэмүүлэн 4.       Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн 9д ангийн сурагч Нямжавын Ган-Эрдэнэ 5.      Завхан аймгийн МУИС-ын ахлах сургуулийн 10а ангийн  сурагч Баяраагийн Эрхсаран 6.       Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант сургуулийн 10б ангийн  сурагч Балжиннямын Тунгалагтамир нар медальт байруудад шалгарч медалийн эзэд боллоо. Олимпиадын хүрээнд “Хиймэл оюун ухаан ба багшлахуй, суралцахуй” сэдвээр багш нарт, “Хиймэл оюун робот програмчлал” сэдвээр сурагчдад Ховд аймгийн Боловсролын газрын ахлах арга зүйч Д.Батнасан сургалт зохион байгууллаа. Зохион байгуулагчид, бүсийн ахлагчдын саналаар   Ховд аймгийн Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэлзүйн багш Балдангийн Алтантуяаг “Шилдэг эмэгтэй багш”-аар тодруулан шагналаа. Багийн гишүүдийн нийлбэр оноогоор аймгуудыг байр эзлүүлэхэд Увс аймаг 506 оноогоор тэргүүн байр Ховд аймаг 308 оноогоор дэд байр Баян-Өлгий аймаг 166 оноогоор гутгаар байрт тус тус шалгарлаа. Олимпиадын хүрээнд зохион байгуулагч Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн зүгээс олимпиадын явц, зохион байгуулалтын  талаар REEL бүтээлийн уралдаан зарлан шалгаруулж урамшууллаа. Баруун бүсийн олимпиадыг сургууль дээрээ хүлээн авч амжилттай зохион байгуулсан Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн Ж.Янжинлхам захиралтай хамт олонд нийт оролцогдынхоо өмнөөс болон зохион байгуулагчдын зүгээс халуун талархал илэрхийлье.
2025/02/16 17:03
Том малын зүй бус хорогдол 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 16.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 437.1 (96.3%) мянгаар буурсан байна. Нийт хорогдол нь оны эхний малын 0.03 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 6.8 мянга, хонь 5.9 мянга, үхэр 2.2 мянга, адуу 1.9 мянга, тэмээ 17 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 35.2 хувийг хонь, 40.5 хувийг ямаа эзэлж байна. Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны нэгдүгээр сардБаян-Өлгий аймагт 2.9 (17.3 хувь),Ховд аймагт 2.9 (17.0 хувь) мянга,Хөвсгөл аймагт 2.3 (13.9 хувь) мянга,Увс аймагт 1.9 (11. 1 хувь) мянга,Завхан аймагт 1.3 (7.5 хувь) мянга,Говь-Алтай аймагт 1.1 (6.8 хувь) мянга,Архангайаймагт 1.1 (6.3 хувь) мянга,Хэнтийаймагт 1.0 (5.7 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 85.6 хувийг эзэлж байна.Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 3.2 мянга (0.01%) толгой нь 2025 оны нэгдүгээр сард хорогдсон байна. Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймагт 255-774 толгой хээлтэгч мал хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 75.2 хувийг эзэлж байна. Харин нийт 244 толгой хээлтүүлэгч хорогдсоны 83 толгой нь ухна, 59 толгой нь хуц, 56 толгой нь бух, 46 толгой нь азарга байна. Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сард 94 толгой мал өвчнөөр хорогдож, өмнөх оны мөн үеэс 1.4 (93.6 хувь) мянган толгойгоор буурсан байна.
2025/02/16 15:27
Баруун бүсийн хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлох, аймаг сумдад шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлж иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Увс, Ховд, Говь-Алтай аймгийн 30 гаруй суманд ажилласны дараа Завхан аймгийн Тэс, Баянхайрхан суманд ажиллалаа. Энэ жилийн улсын төсвөөс 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Завхан аймгийн Сонгино сумын уулзвараас Арцсуурь боомт хүртэлх чиглэлийн 159 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон. Худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал гэхчилэн өсөн нэмэгдэх өгөөж бүхий энэ чиглэлийн маршрут Тэс, Баянхайрхайн  зэрэг сумдын нутгийг дайран өнгөрөх бөгөөд сумын төвийн 1.5 хүртэлх км авто замыг төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар тусгажээ. Маршрут, чиглэлээс тогтохоос эхлээд олон жил хүлээгдсэн уг бүтээн байгуулалт ийнхүү эхэлж буйд Тэс, Баянхайрханчууд баяртай байгаагаа илэрхийллээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, согтууруулах ундааны хэрэглээ, бэлчээрийн доройтол, боловсон хүчний хомсдол зэрэг асуудлыг иргэд хөндөж байна. Хоорондоо ойр, хүн ам сийрэг эдгээр сумдын малчид нэгдэн, хоршоо байгуулж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, зэргэлдээ сумдынхаа зах зээлд нийлүүлэх зэрэг газарзүйн байршлаа ашиглан орлогоо нэмэгдүүлэх бодит боломж байгааг ярилцлаа. Нийт 8 сумтай хил залгаа орших Баянхайрханчууд энэ зах зээлээ ашиглаж, өвс тэжээлийн тариалалтаа эрчимжүүлснээр бүсийнхээ төв болох ч боломжтой харагдлаа.
2025/02/16 15:13
Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар, Шагайн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан "Тосонцэнгэлийн харваа-2025" Үндэсний Шагайн харвааны тэмцээнд хоёр аймгийн 16 баг, өсвөрийн болон насанд хүрэгчдийн сонирхогч (анхлан суралцагч) тэргүүтэй 150 гаруй харваачид гурван төрөлд онч мэргэнээ сорин наадалцсанаас Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар, Шагайн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан "Тосонцэнгэлийн харваа-2025" Үндэсний Шагайн харвааны тэмцээнд хоёр аймгийн 16 баг, өсвөрийн болон насанд хүрэгчдийн сонирхогч (анхлан суралцагч) тэргүүтэй 150 гаруй харваачид гурван төрөлд онч мэргэнээ сорин наадалцсанаас ӨСВӨРИЙН ЦУВАА ХАРВАА: Тосонцэнгэл сумын I сургуулийн 7 дугаар ангийн суралцагч Бямбацогтын АмарзаяаТосонцэнгэл сумын II сургуулийн 4 дүгээр ангийн суралцагч Эрдэнээгийн Отгон-УндрахТосонцэнгэл сумын II сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Дамдиндоржийн Батдорж нар;НАСАНД ХҮРЭГЧИД (Анхлан суралцагч)-ИЙН ЦУВАА ХАРВАА:Батболдын Ням-Очир (Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтэс)Ганзоригийн Пүрэвдорж (Тосонцэнгэл I сургууль)Энхтайваны Санжаасүрэн (Тосонцэнгэл I сургууль) нар;БАГИЙН ХАРВАА:Алдархаан сумын харьяат аймгийн Гоц мэргэн Ганболдын Мягмарсүрэн ахлагчтай Улиастай сумын "Жинст хайрхан" багШилүүстэй сумын уугуул аймгийн Гоц мэргэн Очирбатын Балданжугар ахлагчтай Улиастай сумын "Даян манлай" багИдэр сумын харьяат аймгийн Гоц мэргэн Банзрагчийн Баттөр ахлагчтай Идэр сумын "Сэрвэн хайрхан" баг Яруу сумын харьяат аймгийн Гоц мэргэн Баатарсүрэнгийн Алтангэрэл ахлагчтай Яруу сумын "Яруу" баг тус тус шалгаравТэмцээн зохион байгуулсан аймгийн Гоц мэргэн Дугарын Гантөгс, аймгийн Хошой мэргэн Эрдэнэбилэгийн Сүхбилэг тэргүүтэй Тосонцэнгэл сумын Шагайн зөвлөлийн хамт олон, мөнхүү дэмжиж хамтран ажилласан Тосонцэнгэл сумын ЗДТГ, албан байгууллага, аж ахуйн нэгж, хүмүүст Талархал илэрхийлж, сайн сайхны дээдийг ерөөеЯзгуурын Монголчуудын үнэт өв, Үндэсний Шагайн харвааны соёл арван зүгтээ алтан нарны цацраг лугаа арвижин дэлгэрэх болтугай
2025/02/15 18:53
Төрийн соёрхолт зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдартай болсон талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ. Тэгвэл түүний эмчилгээний зардалд зориулж хандивын тоглолт хийхээр болжээ.Энэхүү хандивын тоглолтыг "Монголоо гоёдог" хэмээн нэрийдсэн бөгөөд ирэх бямба гарагт буюу хоёрдугаар сарын 22-нд болох аж. Тус тоглолтонд түүний уран бүтээлийн хамтран зүтгэгчид, тайз дэлгэц, мэргэжлийн урлагийн байгууллага, орчин үеийн дуу хөгжим, рок поп, нийтийн дуу, хошин урлагийн уран бүтээлчид оролцоно.
2025/02/15 17:39
Аймаг, сумдын ахлах ангийн сурагчдад ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах болсон нь хамгийн их хүндрэлтэй байгаа талаар хүүхдүүд хэлсээр байна. Салбарын сайдтай хэлэлцсэний үр дүнд уг журмын хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулахаар тогтлоо. Ингэснээр сурагчид суурь мэдлэгээ бататгаж, гүнзгийрэн судлах чиглэлээ төлөвлөх, бэлдэх боломжтой болох юм.Тэс сумын сурагчид сургуулийнхаа халаалт, анги танхимын хүрэлцээний асуудлаас эхлээд сумын төвийн уурын зуухны утаа, хогийн цэгийн бохирдлыг ч хөндлөө. Тэс сумын хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар, хүний хөгжлийн цогцолбортой болох хүсэлтэй байна. Орон нутгийн түвшинд шийдвэрлэж болохуйц асуудлуудыг ЗД-т чиглэл өгч, хог шатаах зуух барьж, эрүүл орчинд амьдрах эрхийг нэн түрүүнд баталгаажуулахад анхаарна.
2025/02/15 17:33
Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын санаачилгаар аймгийн хэмжээнд “Хортой хүнсний бүтээгдэхүүнээс татгалзъя” аяныг аймгийн ЗДТГ-тай хамтран өрнүүлж байнаГарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй хүнс хэрэглэх нь олон өвчний суурь шалтгаан болдог. Бидний ирээдүй болсон хүүхдүүд ямар хүнс хэрэглэснээс шалтгаалж насан туршийнх нь эрүүл мэнд ямар байх суурь нь тавигддаг.Манай орны хувьд 19 хүртэлх насны хүүхдийн дунд жилд 130-150 орчим хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Ялангуяа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж байна.Аймгийн хэмжээнд худалдаа үйлчилгээ явуулдаг худалдааны цэгүүдэд хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, аюулгүй байдлын баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн ихээр худалдан борлуулж байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар аймгийн удирдлагуудад хүнсний аюулгүй байдал, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийснээр Засаг даргын А/1128 дугаар захирамжаар Хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүний талаар сургалт сурталчилгаа хийх, Хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх, хүнсний бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулах ажлын багууд байгуулан ажиллаж байна.Гаалийн улсын байцаагчид ажлын багтай хамтарч хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүдий хор уршгийг танилцуулсан гарын авлага, слайд, видео контентуудыг хийж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, сургалтын менежер, хоол зүйч, эмч, нийгмийн ажилтнуудад чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж байна.Мөн аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эсээ бичлэгийн болон видео контентын уралдааныг зарлан явуулж байгаа бөгөөд уралдааны дүнг энэ сарын сүүлээр гаргана гэж аймаг дахь Гаалийн газраас мэдээллээ.
2025/02/15 17:18
Завхан аймгийн Их-Уул сумын ЕБС-ийн 12 багш, ажилтан сурагчдын 1-р улирлын амралтын хугацаанд "Хужирт рашаан сувилал"-д 7 хоног амарч, сувилуулаад ажилдаа сэтгэл хангалуун эрч хүчтэй орлоо. Багш ажилчдаа сувилалд амрах ажлыг Их-Уул сумын ЕБС-ийн ҮЭХ санаачлан зохион байгуулж, зардал, төлбөр тоог 100% шийдвэрлэж, багш нарынхаа эрүүл мэндэд үнэтэй бодит хувь нэмэр оруулсанд багш, ажилчид талархсанаа илэрхийлжээ.Цаашдаа багш, ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаарч, хамт олноо амралт сувилалд 100% хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2023 оны 6-р сараас ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүд, дарга өөрчлөгдөн ажиллаж байгаа бөгөөд Түүх-Иргэний ёс зүйн боловсролын багш Д.Тулга ҮЭХ-г удирдаж байна.
2025/02/14 17:41
Монгол Улсад өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төсөвд зарцуулдаг ч ажилгүйдэл, ядуурал буурч, үр дүн гарсангүй. Шалтгаан нь халамж, хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь хуучирсан, цаг үеийн шаардлага хангахгүй байна. Цаашдаа хөтөлбөрүүдээ шинэчлэх, орчин цагийн нөхцөл байдалтай уялдуулж, иргэдийн мэргэжлийн ур чадварын зөрүүг арилгах, бүтээмж өндөр байлгах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн. Түүнчлэн их өгөгдөлд суурилсан хүний нөөцийн бодлого, статистикийг боловсруулж, хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, эрхзүйн орчноо шинэчилнэ. 2024 онд Улаанбаатар хотын 4 цэгт нээсэн хөдөлмөр эрхлэлтийн Job Center төвийн үйл ажиллагааг сайжруулж, нийгмийн хамгааллын үйлчилгээнүүд, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай уялдуулна. Мөн энэ оноос 21 аймагт байгуулахаар төлөвлөж байна. Цаашдаа хүнсний эрхийн бичгээс татгалзаж хөдөлмөр эрхэлж буй зорилтот бүлгийг түлхүү дэмжиж, ажилд зуучлах, мэргэжлийн чиг
2025/02/14 17:32
Монгол Улсын Засгийн газраас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн. Одоогоор 20 гаруй нэр төрлийн эмийг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний 5 нэрийн эм зах зээлд нэвтрээд байна.