ӨНӨӨДӨР

2024/01/17 15:50
Их-Уул сумын Хуягт багийн малчин Сандагийн Ууганбаатар Улсын аварга малчин боллоо
2024/01/17 15:49
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2023 оны улсын хошой аварга, аварга малчин, тариаланчдаа тодрууллаа. Завхан нутгаас: УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН: Алдархаан сумын Алдар багийн малчин Галяхүүгийн Батжаргал. УЛСЫН АВАРГА МАЛЧИН: Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин Жадамбын Мандахнар, Их-Уул сумын Хуягт багийн малчин Сандагийн Ууганбаатар, Тэс сумын Дооно багийн малчин Батжаргалын Хосбаяр, Сантмаргаз сумын Баяннуур багийн малчин Мэнгээгийн Батнасан, Завханмандал сумын Олонтүрүү багийн малчин Дангаагийн Мөнхбат, Тэлмэн сумын Өгөөмөр багийн малчин Жанцангийн Ёндонсамбуу, Яруу сумын Хэц-Улаан багийн малчин Санжаажавын Даваахүү, Баянтэс сумын Зайгал багийн малчин Цэдэнсодномын Төмөрхуяг, Баянхайрхан сумын Минж багийн малчин Баянбилэгийн Батбаяр,
2024/01/17 15:26
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.01.17/ “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ. XVII жарны XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын удам дамжсан улсын аварга малчин Галсаншадавийн УУГАНБАЯР “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” боллоо. “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР:1. Хөвсгөл сумын малчин Аюурын Сүхбаяр2. Сайхандулаан сумын малчин Хорлоогийн Батсайхан3. Даланжаргалан сумын малчин Бямбын Эрдэнэдалай4. Мандах сумын малчин Энхтайваны Тавхай5. Иххэт сумын малчин Лепийн Батсайхан6. Улаанбадрах сумын малчин Найдансүрэнгийн Амарбаяр7. Эрдэнэ сумын малчин Доржийн Ганзориг8.Өргөн сумын малчин Цэдэвийн Батчулуун 9. Айраг сумын малчин Гантөмөрийн Оюунбаатар нар тодорлоо.Дорноговь нутгийнхаа улсын аварга малчиддаа халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсье.
2024/01/17 15:20
Засгийн газрын өнөөдрийн /2024.01.17/ хуралдаанаар 2023 оны улсын хошой аварга, аварга малчин, тариаланчдыг тодруулсан байна. Тодруулбал,"УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН"-аар✅Манхан сумын Ботгон багийн малчин Бямбаа овогтой Дэчингончиг шалгарсан байна. Тэгвэл:"УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар ✅ Дарви сумын Дэлгэр багийн малчин Дамдиндорж овогтой Лхагвасүрэн, ✅Дөргөн сумын Аргалант багийн малчин Шагдарсүрэн овогтой Түвшинтөгс, ✅Жаргалант сумын Рашаант багийн малчин Хонорбай овогтой Өмирбек, ✅Манхан сумын Зэрэг гол багийн малчин Магсар овогтой Лхагвасүрэн, ✅Зэрэг сумын Бургасан багийн малчин Домоо овогтой Атар, ✅Цэцэг сумын Баянгол багийн малчин Дашдорж овогтой Батсайхан, ✅Ховд сумын Цагаанбургас багийн малчин Ауталив овогтой Захиерия, ✅Үенч сумын Нарийнгол багийн малчин Цахиуртай овогтой Баатархүү,✅Чандмань сумын Тахилт багийн малчин Жүгдэр овогтой Баттулга, ✅Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Самбид овогтой Эрдэнэбат, "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар✅ Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Мухамед овогтой Милихат, ✅Жаргалант сумын Хайрхан багийн тариаланч Очирбат овогтой Сүх-Очир,✅Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Адрааш овогтой Баатархаан, ✅Ховд сумын Улаанбураа багийн тариаланч Хасым овогтой Сабиржан нар шалгарсан байна. Малч ухаан, олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн аваргуудад баяр хүргэе.
2024/01/17 15:15
1. Гурванбулаг сумын Агьт багийн малчин П.Шижирболд 2. Сайхан сумын Мануулт багийн малчин Ж.Мөнхсайхан 3. Могод сумын Баянгол багийн малчин Б.Мөнхжаргал 4. Дашинчилэн сумын Лах багийн малчин С.Баяржаргал5. Рашаант сумын Аргалхайрхан багийн малчин М.Нямхүү6. Бүрэгхангай сумын Бумбат багийн малчин Б.Нансал 7. Орхон сумын Мааньт багийн малчин Д.Алтанхүү 8. Хангал сумын Сөрт багийн малчин Ө.Гомбодорж 9. Баян-Агт сумын Дулаан хаан багийн малчин Б.Ууганбаяр10. Хутаг-Өндөр сумын Уньт багийн малчин Н.Ундрах нар шалгарч байна. Та бүхэндээ Булганчуудынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
2024/01/17 15:03
Монгол Улсын Засгийн газраас сар шинийн баярын өмнө Улсын аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулдаг уламжлалтай.Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгаас дараах хүмүүс тодорсныг Та бүхэнд танилцуулж байна.“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аарЦагаан-Уул сумын Хужирт багийн малчин Олдохын Батхүү, Төмөрбулаг сумын Тариат багийн малчин Цогзолын Хүрэлбаатар, Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Балдандоржийн Гэрэлцог, Галт сумын Зүрх багийн малчин Довдонгийн Батмөнх, Тариалан сумын Баянхошуу багийн малчин Лүндэнбазарын Зоригт, Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Чойжилжавын Чойнпоролжав, Рашаант сумын Талын-Ус багийн малчин Дарьсүрэнгийн Борбаатар, Их-Уул сумын Шивээ багийн малчин Лувсангармаагийн Энхтайван, Тосонцэнгэл сумын Сүүл-Уул багийн малчин Ишгээгийн Мөнхбат, Ханх сумын Баясгалант багийн малчин Намдагийн Лхагвасүрэн,“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн Жамбалшаравын Уртнасан, Цагаан-Үүр сумын Үүр багийн саальчин Даваасүрэнгийн Сувд-Эрдэнэ,“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Жанцангийн Бямбасүрэн, Тариалан сумын “Алтан хажир” ХХК-ийн механикжуулагч Цэдэн-Ишийн Тэрбиш,“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ОЛОН”-оор Тариалан сумын “Мөнхнөөлөг” ХХКБуянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин их ашиг шимийг нь ард түмэндээ хүртээж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж буй малчид, тариаланчиддаа баяр хүргэж, ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
2024/01/17 12:34
Аймгийн Онцгой комиссын 2024 оны 01 дүгээр хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар цаг агаарын төлөв, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан сумдаас ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.Хуралдаанд сумдын удирдлага, Онцгой комиссын гишүүд цахимаар оролцлоо.Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:-Өвөлжилт хүндэрсэн сумдад Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргаж далпуу татах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын гүйцэтгэлээ сумдын удирдлагууд тайлагнах хэрэгтэй. Ойрын хугацаанд бүх сумдаас багууд руу далпуу татах зардлын тооцоог гаргаж хөрөнгийг шийдвэрлэнэ. Ажлын гүйцэтгэлд аймгийн Онцгой байдлын газар хяналт тавих зэрэг үүрэг, чиглэлүүдийг өгөв.Ойрын өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар цас орно. Иргэд хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.
2024/01/17 12:14
Цэргийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн сумдад 14 дэх өдрөө ажиллаж байна. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагчид Төв аймгийн Эрдэнэсант, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн алба хаагчид Төв аймгийн Лүн суманд тус тус ажиллаж байгаа юм. Цэргийн алба хаагчид цасанд боогдсон зам давааг нээх, малчин өрхүүдийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг Онцгой комиссын хүсэлтийн дагуу 6 нэгж техниктэйгээр гүйцэтгэж тасралтгүй гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас ахлах ахлагч Д.Чинзориг, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс ахлах ахлагч Ц.Энхбаяр, Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас дэслэгч М.Чойнхороор ахлуулсан нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг гурван хэсэгт ажиллаж, малчдад тусалсаар байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. 
2024/01/17 11:50
Хүүхдийн чихрийн хэрэглээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин их байна
2024/01/17 10:32
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай нэгдүгээр сарын 16-нд уулзлаа.2024 оны Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон Виола Амхердад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэв.Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд талууд түүхэн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэв. Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан.Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжийг талууд хэлэлцэв.2024 оны Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Виола Амхерд нь Холбооны батлан хамгаалах, спорт, иргэний хамгааллын асуудлыг хариуцдаг тул манай улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов.Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар