ӨНӨӨДӨР

2025/04/22 20:21
Түүхийн улсын XXVII олимпиадын III даваа  МУБИС-ийн хичээлийн II байранд 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж аймаг, дүүргээ төлөөлөн 51 багш ур чадвараа сорин оролцжээБагшийн ангилалд: Улсын аварга багшаар: Завхан аймгийн Их-Уул сумын сургуулийн багш Д.Тулга, Дэд байрт: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн багш М.Ганболд, Гутгаар байрт: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р сургуулийн багш О.Батболд, Тусгай байрт “Шинэ зуун билэг” сургуулийн багш С.Пүрэвсүрэн, 1-р сургуулийн багш Б.Анхбаяр нар шалгарчээӨнөөдөр Улсын тэргүүний Их-Уул сум Улсын аварга багшаа сумын удирдлагууд, төрийн албан хаагчид хүлээн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ.
2025/04/06 14:16
Архангай аймагт зохиогдсон сурагчдын самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Завхан аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Э.Шүхэрт алтан медаль хүртжээ.  
2025/04/06 14:06
СХД-ийн хэмжээнд 648.6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Нарангийн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүллээНийтийн эзэмшлийн 201.600 м.кв явган зам, 785.980 м.кв авто замыг тусгай зориулалтын шүүрний машинаар угааж, 15.900 метр троссон хайсыг засварлаж, өнгө үзэмжийг сайжрууллаа.Мөн 141 рейсээр 648.6 тонн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ
2025/04/06 14:03
Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс “Тэнгэрийн цэцэг” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Очирвааниар овоглосон 150 эмэгтэйчүүдийг оролцуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил нутгаа хөгжүүлэхийн төлөө хийх ажлаа танилцуулж, бизнес эрхлэгч манлайлагч эмэгтэйчүүдээрээ хэлэлцүүлэв.
2025/04/06 13:21
"Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил"-ийн хүрээнд Зэвсэгт хүчний 342 дугаар анги эцэг, эхийн өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд тус ангид Завхан аймгаас татагдан ирж албаа хааж буй дайчдын эцэг, эхийн төлөөлөл болон Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр, Завхан аймгийн цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Гэрэлт-Од нар оролцов.Архангай аймгийн Барилгын цэргийн 342-р анги. Завхан аймгийн 40 гаруй залуус цэргийн алба хааж эх орны зам гүүр, барилга байгууламжийн бүтээн байгуулалтад оролцож, мэргэжлийн боловсрол эзэмшиж байна. Их, дээд сургууль төгсөгчдөөс илүү цалинтай ажилладаг хүнд машин механизмын мэргэжлийг эзэмшиж эхэлсэн байна. Англи хэл сурч, монгол бичиг үзэж, компьютерийн програмууд дээр ажилладаг болж. Бас дроны сургалтуудад бүрэн хамрагдана. Эр цэргийн албанаас халагдахдаа жолооны хэдэн ангилалтай, нарийн мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө. Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч, сурч буй орчин нөхцөл, "Эр цэрэг-эх орны дуудлага" зорилтын хүрээнд шинээр суралцаж байгаа "Монгол бичиг", "Жолооны сургалт"-тай танилцаж, нэг өдрийг хүүхдүүдтэйгээ дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
2025/02/25 23:49
Завхан аймгийн Их-Уул сумаас тодорсон "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-үүд шагналаа гардан авлаа. Өвөг дээдсээс уламжлан ирсэн малч ухаан, мал маллах арга туршлагаараа нутгийн олноо манлайлан “Аймгийн аварга малчин өрх"-өөр:Хуягт багийн малчин Тогоочийн Энхболд Хуягт багийн малчин Тойвгоогийн Энхбат Хонгор багийн малчин Цэрэндоогийн Чимэддорж Цэцүүх багийн малчин Бямбаагийн ЭнхтүвшинЗарт багийн малчин Самбуу-Ёндонгийн Бат-АдъяаАймгийн аварга тариаланчаар Баян-Ухаа багийн иргэн Гэндэнгийн Байгальсайхан нар тус тус тодорлоо. Шагналыг Завхан аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Мягмардорж, Аймгийн насан туршийн суралцахуйн төвийн захирал Э.Ууганбат, Сумын ИТХ-ын дарга Д.Энэбишчагнаа, Засаг дарга Г.Батсүх, Засаг даргын Орлогч П.Уламнэмэх нар болон бусад албаны хүмүүс гардууллаа. Аймгийн аварга малчин өрх, тариаланчдадаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
2025/02/17 16:44
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгийн дагуу 2025 оны 01сарын 01-ны өдрөөс эхлэн төрийн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтлөх болсонтой холбогдуулан Их-Уул сумын Засаг дарга Г. Батсүх 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/21 тоот Захирамж гаргажээ. Уг захирамжтай холбогдуулан тус сумын төрийн албан байгууллага, аж ахуй нэгж, гадна, дотор хаягаа шинэчлэнэ
2025/02/17 12:13
Хоёрдугаар сарын 15-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын Асралт хайрханд авирч явсан гадаадын иргэн нас баржээ. Тухайн иргэн нь сайн дурын аялагч нарын хамт явсан талаар эх сурвалж мэдээллээ.Уг хэргийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж байна.
2025/02/17 12:00
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хуванцрын хэрэглээгүй сум болох зорилтыг дэвшүүлжээ.Энэхүү заалтыг хангах хүрээнд сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 12-ны А/15 дугаар захирамжаар зориулалтын бус хуванцар савны хэрэглээг хориглолоо.Захирамжаар тус суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, сургууль, цэцэрлэг, дотуур байр болон өрхүүдэд хэрэглэж буй хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөг тогтоосон хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэхийг мөн худалдахыг хориглосон байна.Энэхүү захирамжийн хэрэгжилт ирэх 5 дугаар сарын 1-нээс эхлэх аж.
2025/02/17 11:35
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын санаачилгаар “Нэг сум-нэг нуур” бодлого баруун бүс нутагт хэрэгжиж эхлэхээр болов. Энэ хүрээнд Завхан аймгийн Шилүүстэй, Сонгино суманд энэ жил хөв цөөрөм барих барилгын ажил эхэлнэ. Мөн Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргаз, Цагаанчулуут сумдад хөв цөөрөм барих зураг төсөл боловсруулах, судалгааны ажил 2025 онд хэрэгжинэ. Хөдөөгийн хөгжил, усалгаатай газар тариалан, малчид, ан амьтныг дэмжсэн маш чухал төсөл эхэллээ.