УЛС ТӨР

2025/02/14 16:57
Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж өнөөдөр /2025.02.14/ хаалтаа хийлээ. Хөтөлбөр ажлын 20 хоног үргэлжилсэн бөгөөд дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутан хамрагдсан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 1600 хүүхдээс шалгарч, нэг сарын хугацаанд бүтээлч ажилласан оюутнуудад амжилт хүсэж үг хэлсэн. Тэрбээр, улс төрийн үйл ажиллагааг дүгнэж, төрийн ажил, улс төрийн ялгаа заагийг ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Төрөөс гаргаж буй бодлого шийдвэр иргэдийн амьдралд ямар чухал нөлөөтэй гэдгийг оюутнууд та бүхэн харлаа. Хамт ажилласан гишүүдтэйгээ эргэх холбоотой ажиллаарай хэмээн захилаа. УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж, залуучууд улс төрөөс залхсан энэ цаг үед оюутнуудыг цэгцтэй мэдээллээр хангаж, бодлого боловсруулахад гар бие оролцуулсан нь чухал хэрэгтэй арга хэмжээ болсныг тодотгоод, зөвхөн танилцах дадлагад хамрагдаад өнгөрөх биш цаашдаа оролцоотой ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүссэн.   УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, Төрийн ордонтой танилцаж, УИХ-ын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар тодорхой хэмжээнд мэдлэг хуримтлуулсан оюутнууддаа баяр хүргэе. Энэ удаагийн парламент “Гурван төгөлдөршил”-ийг баримтлан хүний эрхийг чухалчилж байна. Иргэд, олон нийтэд парламентын үйл ажиллагааг сурталчлан таниулахад дэмжлэг болж ажиллаарай хэмээн хүслээ. Хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй сургалт, лекц, чөлөөт арга хэмжээ зохион байгуулж, дадлагажигч оюутнууд хөдөө, орон нутагт томилолтоор ажилласан юм. Мөн оюутнууд УИХ-ын гишүүдийн ажиллаж буй Байнгын хороод, ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд боловсруулсан зөвлөмжөө өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагвад хүлээлгэн өглөө. Япон Улсын Хитоцүбаши их сургуулийн оюутан Г.Өсөхбаяр, Улсынхаа хууль тогтоох дээд байгууллагад ажиллах боломж олгосон Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын оюутны холбоонд талархал илэрхийлье. Нэг баг болон асуудлыг хамтдаа судалж, шийдвэрлэсэн найзууддаа баярлалаа. Миний цээжинд яг одоо “Гайхалтай” бас “Хурдан” гэсэн хоёрхон үг байна. Олон зүйл сурч, мэдэж авлаа. Хүн бүр өөрийн гэсэн асуух асуулттай орж ирээд түүндээ хариулт авсан байх. Бид энэ хөтөлбөрийн анхдагч учир хариуцлагатай байж, дараа дараагийн оюутан залууст боломж олгоё. Зүгээр нэг хөтөлбөрийн төгсөгч биш хариуцлагатай иргэн байя гэлээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа, Өөрийн үеийн хамгийн идэвхтэй 99 оюутантай хамт байлаа. Оюутан бүр нийгэм болон өөртөө, бусдадаа санаа сэтгэл тавьдаг хүмүүс байсан. Улсынхаа Төрийн ордонд ажиллах үнэхээр азтай хэрэг байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва нар хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  
2023/05/09 00:00
2022 оны 05 сарын 1618-р сургуулийн 11б ангийн сурагчид Хар ус голын эрэг дээр 25 ширхэг бургас тарьлаа.Хар Ус Гол - 18-р сургуулийн 11б ангийн сурагчид Хар ус голын эрэг... | Facebook
2023/05/09 00:00
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн Хатанцэцэг багштай 6в анги 16 бургас тарьлааХар Ус Гол - 16-р сургуулийн Хатанцэцэг багштай 6в анги 16 бургас... | Facebook
2023/05/09 00:00
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн Буянжаргал багштай 6д анги 18бургас тарьлаа.Хар Ус Гол - 16-р сургуулийн Буянжаргал багштай 6д анги 18бургас... | Facebook
2023/05/09 00:00
2022 оны 05 сарын 1316дугаар сургуулийн Г.Болор-Эрдэнэ багштай 6г анги 30ш мод тарилаа. Тарьсан мод бүхэн нь сайхан ургах болтугайХар Ус Гол - 16дугаар сургуулийн Г.Болор-Эрдэнэ багштай 6г анги... | Facebook
2023/05/09 00:00
2022 оны 05 сарын 13Жаргалмаа эрхлэгчтэй 13-р цэцэрлэгийн хамт олон 20 бургас Хар ус голын эрэг дээр тарьлаа. Голоо сэргээх ажлыг дэмжиж буй та бүхэндээ маш баярлалаа.Хар Ус Гол - Жаргалмаа эрхлэгчтэй 13-р цэцэрлэгийн хамт олон 20... | Facebook
2023/05/09 00:00
2022 оны 05 сарын 0716-рсургуулийн 8а ангийн сурагчид 20 бургас тарьлааХар Ус Гол - 16-рсургуулийн 8а ангийн сурагчид 20 бургас тарьлаа | Facebook
2023/05/09 00:00
2022 оны 05 сарын 07Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хамт олны төлөөлөл Хар ус голын эрэг дээр 20 агч модны суулгац тарьлаа. Голын эхээ хамгаалж хамтран ажиллаж буй та бүхэндээ маш их баярлалаа.  Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн ГазарХар Ус Гол - Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Дархан-Уул... | Facebook
2023/05/09 00:00
2021 оны 11 сарын 29"Хар ус" голоо сэргээх төсөл бэлэн боллоо.  Ирэх хавар иргэд, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран Чандмань болсон голоо сэргээхийн төлөө бүхий л хүчээ дайчилан ажиллана. Төслийг боловсруулахад дэмжиж цаг хугацаа, оюун ухаан, үнэтэй зөвлөгөө өгч тусалсан Батмөнх Оюунцэцэг багшдаа маш их баярлалаа.
2023/05/09 00:00
2021 оны 10 сарын 16Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр амь биеэ үл хайрлан зүтгэдэг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар -ын хамт олон "Хар ус гол"-ын хөвөөнд мод тарьсанд маш их баярлалаа.  Дархан хотын 60 жилийн ойн мэнд хүргэе, цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсьеХар Ус Гол - Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр амь биеэ үл... | Facebook