ФОТО

2024/01/19 15:11
Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай Газарт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ. Тодруулбал, Идэр сумын Ямаат хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт хийж, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэв. Отгонтэнгэрийн УТХГ-т одоогийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модонд 60 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.Ойн туруутан амьтдад зориулж Ямаатын Алаг хад, Үстийн дэнж зэрэг газарт 200 кг хужир тавилаа.Уг хоёр цэгт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаанд таван байршилд 44 бүл согоо, 8 байршилд 10 буга, 2 бор гөрөөс бүртгэгдлээ.2023 оны зун ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хоёр байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулсан байсныг авч үр дүнг гарган ажиллалаа.Камерт халиун буга, бор гөрөөс, чоно, согоо зэрэг ан амьтны дүрс бичигдсэн байна.Энэ хугацаанд Ямаат хэсгийн, Сонгинот, Сайхан дэнж, Үстийн нуур, Балчгар, Цуурай, Тангадын хавчиг, Хөшөөтийн ам, Чавганц, Ямаатын Алаг хад зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж, дөрвөн иргэнд ТХГН-ын талаар болон ойн амьтдыг бэлчээр нутгаар шахахгүй, амьтдын амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөгөө өглөө гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 
2024/01/18 20:42
Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг ажээ. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуур нь найман бэлгэдлийг агуулдаг.  Бакула Ренбучи нэгэн удаа Отгонтэнгэр хайрханыг нисдэг тэргээр тойрч хараад миний буух газар биш байна. Бурхадын суудалтай газар байна буц хэмээж байжээ.Отгонтэнгэр хайрханы тухай домгийг хүргэе. Эрт урьд цагт Богд Дүнжингарав одоогийнхоосоо огт өөр уул байсан гэнэ. Мөсөн дуудлагт орой нь хөх тэнгэр баганадсан, цасан мөнгөн цээжнээс нь доохнуур үүл хоноглон уур савассан, түүнээс дооших биеийг ногоон ой хучсан үзэсгэлэнт уул байжээ. Чингэтэл хангай нутгийн баруун говь ус чийгээр дутагдаж ган гачигт нэрвэгджээ. Хүн амьтныг ган гачгаас аврах нэгэн их бяртай эр тэнд төржээ. Тэр хүдэр эр Богд Дүнжингаравыг зорин ирж тэхий дундуур нь оосорлож үүрээд бостол цээжин бие нь тасраад ирж. Тэгэхлээр нь: Дургүй бөгс нь эндээ үлдэг. Дуртай цээжийг нь аваад явья гээд үүрээд явжээ. Яван явсаар Хангай нуруун дээр аваачин тавьсан гэнэ. Тэгээд Богд Дүнжингарав уулын мөнх цагаан орой Хангай нурууны ноён оргил Отгон тэнгэр Богд Очирваань гэсэн нэртэй болж мөнх цэвдэг дэх уулын цас мөс хайлж ар өвөр хоёроос нь Богд, Завхан гол баруун говьруу урсаж ган гачигийг тайлсан гэдэг.Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ.
2024/01/18 10:28
Онцгой байдлын алба хаагчид өчигдөр /2024.01.17/ цасанд суусан иргэдийн дуудлагаар ажиллаж 3 автомашиныг татан гаргаж, 13 хүнийг аварчээ. Үүнд: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, "Нарийны-Ам" гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01 сарын 17-нй өдрийн 08:06 хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын  "Тоёота румион" загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан байна. Мөн Төв аймаг, Баяндэлгэр сум Галуут багийн "Мэлз" гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01 сарын 17-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын  "Тоёота приус 41" загварын суудлын автомашинтай цасанд суусан байсныг  ажиллаж, татан гаргасан.Увс аймаг, Тариалан сум Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар 8  зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай  дуудлагыг 01 сарын 17-ны  өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Хьюндай портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан байна.
2024/01/17 20:03
Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон. Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм.Энэ уул сарлагийн маш сайхан нутаг. Сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй энэ хайрханы нэрийг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтанаар арвин мал аж ахуйд маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үед тахиж байсан нэг их сонин овоо бий. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна. Сутай хайрхан нь Говь-Алтай нутгийн үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм.
2024/01/17 19:50
Саарал чонын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.1. Монгол оронд хамгийн түгээмэл тархсан нь амьтдын нэг бол саарал чоно.2. ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой гарал нэгтэй болох нь тогтоогджээ.3. Саарал чоно дунджаар 6-8 жил амьдрах бөгөөд биеийн хэмжээ 91-160 сантиметр, сүүлнийх нь урт 33-51 сантиметр, жин нь 80 хүртэл килограмм байдаг.4. Саарал чоно бол “байгалийн эмч” юм.5. Саарал чоно тал хээрийн экосистемийн тэнцвэртэй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг6. Саарал чонын тархац нутгийн 13 хувь орчмыг Улсын тусгай хамгаалалтад авсан.7. Саарал чоно Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн 2-р хавсралтад бүртгэгдсэн.8. Саарал чоно аюул тохиолдсон үед чоно 56 км цаг хурдлах чадвартай.9. Чонын үнэрлэх мэдрэмж маш өндөр хөгжсөн байдаг. Тэрээр олзоо 3 км хүртэлх зайнаас үнэрлэн илрүүлж чаддаг. Чонын үнэрлэх чадвар хүнээс 100 дахин илүү байдаг.АГНАХ БУС АМЬТДАА ХАЙРЛАЯ!Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
2024/01/17 10:08
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн "Бүх Одод-2024" алсын зайн шидэлтийн тэмцээнд Завхан бродерс багийн холбогч М.Баасандорж амжилттай оролцон 2-р байр эзэллээ
2024/01/16 16:49
Говь гурван сайхан: Говь гурван сайхан нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх гурван том нуруу юм. Энэ ууланд алдарт Ёлын ам бий. Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар гэх бөгөөд таны заавал аялах газруудыг нэг юм шүү.
2024/01/16 14:42
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно.
2024/01/16 13:48
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан, Дардас, Дэвжээ, АХА тэмцээнүүд зохион байгуулагдлаа.32 бөх хүч үзэн барилдсанаас Түдэвтэй сумын харьяат Аймгийн начин Гомбожавын Чойжамц түрүүлж, Нөмрөг сумын харьяат сумын заан Балдандоржийн Нямсайхан үзүүрлэн, Түдэвтэй сумын харьяат Сумын заан Батнасангийн Цэнд-Аюуш, Түдэвтэй сумын харьяат Эрдэнэбатын Батбаяр нар шөвгөрлөө. Ивээн тэтгэсэн: Цорго багийн хурлын төлөөлөгч Д. Цэрэнбалжир, С.Баасансүрэн, Г.Түвшинжаргал, Шинэ зуун энержи ХХК захирал Я.Гансүх нартаа баярлалаа.Дэвжээ тэмцээнд 1-р байрт ЗДТГ-ын Халах журам баг 2-р байрт ЕБС-ын Соёмбо баг 3-р байрт Эрүүл мэндийн төвийн Сэтгэмж баг тус тус байр эзэллээ.
2024/01/16 10:24
Хэнтий аймгийн дөрвөн сум зудтай, 12 сум, 3 тосгон цагаанаар зудархуу байгаа нь мал хорогдох шалтгаан болж байна. Одоогоор аймгийн хэмжээнд 11 суманд нийт 6779 толгой мал хорогдоод байгаа нь нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа юм. Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бус нутагт Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймаг болон Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 532 өрхийн 288.7 мянган мал отроор өвөлжиж байгаа талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдээллээ.Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгөх үеэрээ Хэнтий аймагт Засгийн газрын тогтоолоор 2023 онд улсын нөөцөөс хивэг 189.53 тонн, туулах чадвар сайтай автомашин Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны ЭМТ-д 1, Хэнтий аймгийн Онцгой комисст 49 ширхэг гэр, 100 ширхэг хүнсний багц, халдвар хамгааллын хувцас 50 ширхэг, 20 тонн шатахууныг тус тус олгосныг онцоллоо. Мөн “Улсын нөөцөөс Засгийн тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор хивэг 60.000 тонныг хөнгөлттэй үнээр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр тогтоолоор тэжээл 175 тонныг 50 хувь хөнгөлттэй үнээр тус тус нэмж олгохоор болсон” гэлээ.Энэ үеэр Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Д.Машбатын хот айлаар орж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, малчдын санаа бодлыг нь сонслоо