ФОТО

2025/02/14 18:17
Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажууллаа.Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, Улсын Их Хурлын 6 тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь холболтын төмөр зам болж байна.Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.
2025/02/14 13:56
Цахим спортын CS2 төрлийн S Tier буюу хамгийн өндөр зэрэглэлийн гэгдэх “PGL Cluj-Napoca 2025” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ. Нийт 1,250,000 ам долларын шагналын сантай тус тэмцээнд The MongolZ баг чансаагаараа түрүүлэх магадлал хамгийн өндөр нэрлэгдэж байгаа нь онцлууштай. Тэмцээнд нийт 16 баг Швецарь системээр Best Of 3 журмаар өрсөлдөнө. Манай баг эхний тоглолтоо 10:00 цагаас АНУ-ын Complexity багтай 22:00 цагаас тоглох хуваарьтай байна. Complexity баг нь дэлхийн чансаатай 23-т эрэмбэлэгдэж байгаа ба өмнө нь 5 удаа таарч тоглоход 3 удаа The MongolZ-ын ялалтаар өндөрлөж байжээ. The Mongolz багийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон  “IEM Katowice 2025” тэмцээний хагас шигшээд шалгарч Дэлхийн чансаанд 3-р байр хүртэл чансаагаа ахиулсан тул тус тэмцээний гол өрсөлдөгчөөр зүй ёсоор нэрлэгдэж байна. Мөн MOUZ, Eternal Fire, Virtus pro, Faze, Falcons зэрэг Америк, Европын шилдэг багууд аваргын төлөө өрсөлдөхөд бэлэн боллоо.  
2024/05/02 09:33
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ”. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фейсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр оруулан цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 /хоёр/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ. Тойм бэлтгэсэн: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү 
2024/05/02 09:23
      “Фантастик” продакшн Zura III “Цэвэрлэгээ” уран сайхны киногоо энэ оны гуравдугаар сарын 7-нд нээсэн билээ. Тэгвэл тус уран бүтээл нээлтээ хийснээсээ хойш нийт 280627 тасалбар борлуулжээ.  Тус уран бүтээл нь нээлтээ хийсэн эхний 20 хоногт 200.000 тасалбар борлуулж Монголын кино урлагийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоож байсан юм.        Zura III “Цэвэрлэгээ” уран сайхны кино нь "Фантастик" продакшны 17 дахь уран бүтээл юм. “Zura” уран сайхны кино 2020 онд үзэгчдэд хүрсэн бол Zura II “Цурам ажиллагаа” кино 2022 онд нээлтээ хийж байжээ. Киноны уран бүтээлчид тус уран бүтээлийг бүтээх үеийн making movie болон цуврал "Fantastic Vlog"-уудыг хүргэж байгаа юм.           “Фантастик” продакшн Zura III “Цэвэрлэгээ” уран сайхны киногоо эх орныхоо 21 аймаг, олон улсын кино театруудын дэлгэцнээ гаргасан билээ.
2024/05/01 16:32
Хотжилт. Энэ үг нэг талаас сайхан боловч үүнийг даган бий болсон асуудлуудын талаар бид өдөр бүр л сонсох болсон. Агаар, ус, хөрсний бохирдол, түгжрэл, хогны асуудал, нурсан, эвдэрсэн зам, гүүр гээд л... Бидний өмнө нь бий болгосон дэд бүтэц хотын их хөлийг дааж, дийлэхээ байгаад, шинэ үеийн хэрэгцээ, шаардлагыг хангах шинэ сорилтууд гарч ирсээр байна. Эдгээр сорилтыг хэрхэн даван туулах вэ? Архитекторч, дэд бүтцийн зөвлөх Хиллари Брауны‘’Next Generation Infrastructure” буюу “Шинэ үеийн дэд бүтэц” номоос уг асуултын хариуг эрснээ уншигч тантай хуваалцъя. 2007 оны наймдугаар сарын 1-нд АНУ-ын Миннеаполисын гүүр нурж, тэрүүгээр явж байсан 111 автомашины 17 нь Миссисипи гол руу хаягдсан байдаг. Энэ осол 13 хүний аминд хүрч, 145 хүнийг гэмтээсэн тухай Хиллари Браун номынхоо удиртгалд сануулсан нь учиртай. Миннеаполисын гүүр нурсан явдал АНУ дэд бүтэцдээ хайнга хандсан, хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй асуудлыг хурцаар сөхөж тавьсан байна. Шинэ үеийнхний хувьд болхи, “модон” дэд бүтэц хэрэггүй, яг л байгаль мэт олон асуудлыг цогцоор нь шийддэг, үр ашиг өндөртэй дэд бүтцийн шийдэл хэрэгтэй аж. Экологийн шинэ дэд бүтцийг бий болгоход шаардлагатай таван үндсэн зарчим гэвэл: 1.      Дэд бүтцийн систем нь олон зорилготой, тэдгээр нь уялдаа холбоотой; 2.      Хүлэмжийн хий ялгаруулдаггүй (эсвэл маш бага хэмжээгээр ялгаруулдаг); 3.      Дэд бүтэц нь байгальтай зохицож ажилладаг; 4.      Дэд бүтэц нь нийгэмд үр өгөөжтэй, орон нутгийн хүмүүст ээлтэй; 5.      Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сөрсөн, эсвэл зохицсон байх шаардлагатай ажээ. Эдгээр зарчмыг хэрэгжүүлсэн төслүүдийн тухай мэдээлэл авч, “Шинэ үеийн дэд бүтэц” номыг хуудас хуудсаар нь эргүүлэхэд дэлхийгээр тойрон аялж буй мэт сэтгэгдэл төрөх аж. АНУ-ын Калифорнийн Mount Poso сэргээгдэх эрчим хүчний когенерациас эхлээд БНСУ-ын Сөүлийн борооны ус цэвэршүүлэх систем, Сингапурын Marina Barrage төсөл хүртэлх маш олон жишээгэнэхүү номонд тусгасан байна. Тухайлбал, Малайзын 1.6 сая хүн амтай Куала Лумпур хотод 2007 онд барьж ашиглалтад оруулсан автомашины туннель замын ачааллыг багасгаж, хотын төв замаар зорчих цагийг 75 хувиар бууруулахад түгжрэл, түүнээс үүдэх агаарын бохирдол ч дагаад саарсан аж. Үүний зэрэгцээ, уг туннель борооны усыг хуримтлуулж, үерийн аюултай хэсгийг хамгаалах үүргийг давхар гүйцэтгэдэг байна. Энэ мэт хоёр асуудлыг давхар шийдсэн нэг төсөл нь эдийн засгийн хувьд илүү үр ашигтай болохыг Хиллари Браун тэмдэглэжээ. Европт нөөц нь дууссан нүүрсний уурхайнуудыг ашиглан газрын гүнээс цахилгаан, дулаан гаргаж авах тал дээр сүүлийн жилүүдэд нэлээд судалгаа хийсэн байдаг. Үүний үр дүнд Нидерландын Лимбург тосгонд ашиглаж дууссан нүүрсний уурхайн гүний усыг түшиглэн 2008 оноос ойр орчмыг нь дулаанаар хангаж эхэлжээ. Ингэснээр хүлэмжийн хийн жилийн ялгарлыг 1500 тонн буюу 55 хувиар бууруулсан байна. Дэлхий даяар сая гаруй ашиглалтаас гарсан уурхай байгаа бөгөөд тэдгээрийн газрын гүний дулааныг ашиглах боломж байгааг номын зохиогч сануулаад авчээ. Байгалийн баялаг хэчнээн байгаад ч усгүй бол амьдралгүй. Газрын тосны үйлдвэрлэл түшиглэсэн Саудын Арабын хөгжил, хотжилт Эр-Рияд хотын оршин суугчдын амьдралыг тэтгэгч Вади Ханифа голын сав газрыг сүйтгэсэн байдаг. Үүнээс болж тус хотынхон цэвэр ус импортолдог болжээ. Тэгвэл Вади Ханифаг сэргээн зассанаар хотын оршин суугчдын усны хэрэгцээний гуравны нэгийг хангаад зогсохгүй энэ нь аялал жуулчлал, амралтын үзэсгэлэнт газар болсон байх юм. Дэд бүтцийн төслүүд, тэр дундаа хог боловсруулах, ус цэвэршүүлэх байгууламжуудын ойр орчим амьдардаг хүмүүс сэтгэл ханамжтай байх нь ховор. Манай цэвэрлэх байгууламж шиг үнэр гаргадаг бол бүр ч хэцүү. Тэгвэл шинэ үеийн ийм байгууламжууд асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар Хиллари Браун мөн цөөнгүй жишээ татжээ. Хог боловсруулах тал дээр Япон ямар ч улсыг дагуулахгүй хөгжсөн. Хирошимагийн хогноос эрчим хүч гаргах үйлдвэр нь “Хогны музей” гэх тодотголтой болсон байдаг. Учир нь, өдөртөө 400 тонн хог боловсруулж, 20 мянган өрхийг эрчим хүчээр хангадаг “Ecorium” нь үзвэрийн үйлчилгээ давхар үзүүлдэг байна. Жилдээ 200 орчим мянган аялагч энд ирж, шинэ үеийн хог боловсруулах үйл явц ямар болсныг сонирхдог ажээ.Шинэ үеийн дэд бүтцийн төсөл нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөшүүрэг болж, оршин суугчдад ажлын байр бий болгоод зогсохгүй амарч зугаалах, цагийг сайхан өнгөрөөх газар нь болох шаардлагатай юм байна. Үүний тулд “долоо хэмжиж, нэг огтол” гэдэгчлэн судалж, төлөвлөж, санхүүжилтийн асуудлыг ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй ажээ. Энэхүү номыг уншаад нэг анхаарал татсан юм гэвэл дэд бүтцийн төслүүдийн удирдамж юм. Хиллари Браун өөрөө өндөр үр ашигтай барилга, дэд бүтцийн удирдамж гаргаж байсан учраас энэ талаар нэлээд дэлгэрэнгүй бичжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд ийм удирдамж байснаар аль аль талдаа амар, төсөл ч үр ашигтай байхад түлхэц болдог юм байна. “Харамч хүн хоёр дахин төлдөг” гэж бид ярьдаг. Дэд бүтцээ сайтар төлөвлөж, уялдаа холбоог нь бодолцолгүйгээр хөрөнгө оруулалт хийхээр зарцуулсан мөнгө нь үр ашиггүй болоод, дахиад шинээр хийхээс өөр аргагүйд хүрч ч мэднэ. Шинэ үеийн дэд бүтцийг бий болгоход хөрөнгө мөнгө их шаардлагатай нь тодорхой. Гэхдээ ийм үр ашигтай дэд бүтцийг бий болгосноор дараа нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, нийгэм, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөө нь ч их байх юм. Дэлхийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахын тулд бид ус, бохир ус, эрчим хүч, хог хаягдал, тээвэр болон харилцаа холбооны дэд бүтцээ байгаль орчинд хор нөлөө багатай байлгах тал дээр бодож, зохицуулж, хөрөнгө оруулах хэрэгтэй ажээ. Хиллари Брауны “Шинэ үеийн дэд бүтэц” номыг хот төлөвлөлт, дэд бүтцийн мэргэжилтнүүдэд онцгойлон санал болгомоор байна.   МИГ группийн ерөнхийлөгч Банзрагчийн Түвшин  
2024/01/21 11:28
Жем Интернэшнл ХХК - GEM International LLC групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нью План” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв. Дөрөвт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Макс” групп, “Эвсэг” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Лхагвадорж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан У.Батцоож нар шалгарлаа.Наймд улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Г.Бадрах, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв. Цолныхоо хүндэтгэлийн барилдаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын харцага цолтой бөхчүүдэд “Жем интернэшнл” групп болон гэр бүл, үр хүүхдүүд, нутгийн ахан дүүс, найз нөхөд, бөхийн дэвжээдээс хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн юм. Дараагийн барилдаан хоёрдугаар сарын эхээр Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудаар үргэлжилнэ. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
2024/01/21 11:14
Тус барилга нь 864м2 талбайтай, Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр “Дэлгэр Констракшн” ХХК гүйцэтгэгчээр ажилласан юм. Барилга ашиглалтад орсноор иргэд ая тухтай үйлчилгээ авах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нөхцөл бололцоо бүрдлээ.
2024/01/20 19:35
Эмэгтэйчүүдийн төрөлд "Дуэль" клубийн тамирчин М.Ялгуун түрүүлж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгав. Тэрбээр өмнө нь өсвөрийн УАШТ-д мөн түрүүлж, насанд хүрэгчдийн УАШТ-ээс багийн төрлөөр хүрэл медаль хүртэж байсан билээ. М.Ялгуун финалын тоглолтод нэг багийн Б.Бүлтэнг эхнээсээ давамгайлсаар 15:8-аар ялалт байгуулсан.Харин эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөлөө. "UB fencing" клубийн Э.Тэмүүлэн финалд 1:6, 8:13 гэх зэргээр хожигдож явсан ч оноог бага багаар нөхсөөр цаг дуусахаас 7 секундын өмнө 13:14 болгон ойртуулсан. Ингээд сүүлийн шийдвэрлэх довтолгоогоо хийхэд хоёр тамирчин зэрэг оноо авснаар 14:15 болж, "Дуэль" клубийн Х.Ананд ялалт байгуулж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр өмнө нь өсвөрийн улсын аваргаас хоёр хүрэл медаль хүртээд байсан бол залуучуудын УАШТ-ий анхны медалиа ийнхүү алтаар эхлүүлсэн юм.Залуучуудын УАШТ-ий багийн тэмцээн яг одоо Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. Ганцаарчилсан тэмцээний дүнЭрэгтэй:1.Х.Ананд (Дуэль)2.Э.Тэмүүлэн (UB fencing)3.Б.Гандөл (Дуэль)3.Б.Батням (Дуэль)Эмэгтэй:1.М.Ялгуун (Дуэль)2.Б.Бүлтэн (Дуэль)3.Э.Энхжин (Дуэль)3.Т.Амин-Эрдэнэ (Дуэль)
2024/01/20 14:03
Идэр сумын Ямаат хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж ажиллалаа.Отгонтэнгэрийн УТХГ-т одоогийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модонд 60 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.Ойн туруутан амьтдад зориулж биотехникийн арга хэмжээг Ямаатын Алаг хад, Үстийн дэнж зэрэг газруудын 200 кг хужир тавилаа. Уг 2 цэгт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаанд 5 байршилд 44 бүл согоо, 8 байршилд 10 буга, 2 бор гөрөөс бүртгэгдлээ.2023 оны зун ойн туруутан амьтдыг судлах зорилгоор 2 байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулсан байсныг авч үр дүнг гарган ажиллалаа. Камерт халиун буга, бор гөрөөс, чоно, согоо зэрэг амьтны дүрс бичигдсэн байна. Энэ хугацаанд Ямаат хэсгийн , Сонгинот, Сайхан дэнж, Үстийн нуур, Балчгар, Цуурай, Тангадын хавчиг, Хөшөөтийн ам, Чавганц, Алаг хад  зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж, 4 иргэнд ТХГН-ын талаар болон ойн амьтдыг бэлчээр нутгаар шахахгүй, амьтдын амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөгөө өглөө.
2024/01/19 21:28
БУРХАН ХАЛДУН (ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР, ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ)Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Түүхийн эхэн үед Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан Халдун гэсэн 13 нэр байдаг ажээ. Тэдгээрийн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун нэртэйгээ үлдсэн ажээ. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад нь тайчууд дайлан ирсэн. Тэр үед Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаан хүрч очсон. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” гэсэн санааг дэвшүүлснээр албан ёсоор Бурхан Халдун уул аль вэ гэдгийг тогтоожээ.  1992 онд 12 000 хавтгай дөрвөлжин  километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож улсын хамгаалалтанд авчээ. Бурхан Халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.Хиад боржигоны өвөг Боданчар мунхагийн үеэс тахиж Чингис хааны үед л Хамаг Монгол хийгээд Монголын их эзэнт гүрний сүлд уул болгон тахиж, түүнээс хойш хэдэн зуун жил үе улиран тахиж ирсэн Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлд бүртгэжээ. Монголын нууц товчоонд үндсэн нэрээрээ 27 удаа бүртгэгдсэн, монгол түмний зан заншлыг тэр чигээр нь тусгасан, археологийн ямар нэгэн ул мөр илрээгүй, судалгаа хийгдээгүй, онгон дагшин хайрхан гэдэг үзүүлэлтүүдээр дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.Бурхан Халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг. Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан.  Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” үзэж байна. Түүхийн урт замын эхэнд Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн 13 нэр байдаг ажээ. Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. Гэвч энэ бол төрийн тахилгад уул биш. Харин Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан гэж мэдэгдэж байна. 1992 онд 12,000 ам километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, улсын хамгаалалтанд авчээ.Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрханыг багтаасан Хэнтийн дархан цаазат газарт Онон, Хэрлэн, Туул голуудын ай савыг хамарсан газар нутгийг эзлэн оршдог. Төрөл бүрийн булш хиргисүүр, хүн чулуу, буган хөшөө, Сарьдагийн хийдийн туурь, Хагийн хар нуур, Өглөгчийн хэрэм гэх мэт түүх соёлын олон өв, байгалийн үзэсгэлэнт газрууд давхар хамгаалалтанд орсон.1818 оноос албан ёсоор тахиж байсан Бурхан Халдун уулын дархан цаазат байдлыг 1992 онд Улсын бага хурал болон Засгийн газрын тогтоолоор дахин баталгаажуулж Хан Хэнтийн дархан цаазат газрыг байгуулжээ. 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг гарган Бурхан Халдун уулыг “Төрийн тахилгат уул” хэмээн нэрлэж уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг 4 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсоноос хойш 1998, 2002, 2006, 2010, 2015 онд тахилга үйлдсэн байна.