ЗАВХАН АЙМАГТ ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС САНХҮҮЖДЭГ МАЛ ЭМНЭЛГИЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛААА

ӨНӨӨДӨР
2025/01/25 11:27
Зураг
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран “Орон нутгийн төсвөөс санхүүждэг мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф шинэчлэн тогтоох” төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр  амжилттай зохион байгуулжээ
Хэлэлцүүлэгт Улиастай, Алдархаан, Цагаанхайрхан, Яруу сумдын малчин, мал бүхий иргэд, мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд нийт 40 гаруй иргэд оролцлоо.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заасан.
Уг тарифыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 07 –ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталж байсан бөгөөд сүүлийн 8 жилийн хугацаанд шинэчлэн батлаагүй байна.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнэлгээний өөрчлөлтийн саналыг аймгийн Мал эмнэлгийн газраас бод, гахай, нохойны тарилгын тарифыг 1500, бог малын тарилгын тарифыг 750 төгрөг байхаар танилцуулсан. Хэлэлцүүлэгт оролцогчдын саналаар бод, гахай, нохойны тарилгын тарифыг 1500, бог малын тарилгын тарифыг 1000 төгрөг байхаар тус тус санал гаргаж, энэхүү саналын төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулахаар шийдвэрлэв.