Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн төрийн албан хаагчдыг орон сууцжуулах 2 том бодлого дэвшүүлсэн.
Хөдөө орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийн
хүртээмжийг нэмэгдүүлэх,
Орон нутагт төрийн албан хаагчдыг үе шаттай орон
сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.
Энэ зорилгоор 2025 онд “Төрийн албан
хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр, 1-р үе шатыг аймаг, сумдад
хэрэгжүүлэх”-ээр болсон. Төсөв нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын
сайдын багцад батлагдсан. Саяхан Хот байгуулалт, барилга, орон
сууцжуулалтын сайдын тушаал гарч Завхан аймгийн дараах 3 суманд төрийн албан
хаагчдад зориулсан орон сууц барихаар болов.
Тосонцэнгэл суманд 15 айлын орон сууц,
Нөмрөг суманд 8 айлын орон сууц,
Баянхайрхан суманд 8 айлын орон сууцны цогц хөтөлбөр
хэрэгжинэ.
Орон сууцыг төрийн албан хаагчдыг тогтвортой ажилуулах
зорилгоор барьж суманд болон төрийн албан хаагчдад өгнө.
Ирэх жил Засгийн газрын бодлого бусад сумдад үргэлжлэн
хэрэгжинэ.