Завхан аймгийн Их-Уул сумын ЕБС-ийн 12 багш, ажилтан сурагчдын 1-р улирлын амралтын хугацаанд "Хужирт рашаан сувилал"-д 7 хоног амарч, сувилуулаад ажилдаа сэтгэл хангалуун эрч хүчтэй орлоо.
Багш ажилчдаа сувилалд амрах ажлыг Их-Уул сумын ЕБС-ийн ҮЭХ санаачлан зохион байгуулж, зардал, төлбөр тоог 100% шийдвэрлэж, багш нарынхаа эрүүл мэндэд үнэтэй бодит хувь нэмэр оруулсанд багш, ажилчид талархсанаа илэрхийлжээ.
Цаашдаа багш, ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаарч, хамт олноо амралт сувилалд 100% хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2023 оны 6-р сараас ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүд, дарга өөрчлөгдөн ажиллаж байгаа бөгөөд Түүх-Иргэний ёс зүйн боловсролын багш Д.Тулга ҮЭХ-г удирдаж байна.