Төрийн соёрхолт Ш.Гүрбазарт зориулж хандивын тоглолт хийхээр болжээ

ӨНӨӨДӨР
2025/02/15 18:53
Зураг

Төрийн соёрхолт зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдартай болсон талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ. Тэгвэл түүний эмчилгээний зардалд зориулж хандивын тоглолт хийхээр болжээ.

Энэхүү хандивын тоглолтыг "Монголоо гоёдог" хэмээн нэрийдсэн бөгөөд ирэх бямба гарагт буюу хоёрдугаар сарын 22-нд болох аж. Тус тоглолтонд түүний уран бүтээлийн хамтран зүтгэгчид, тайз дэлгэц, мэргэжлийн урлагийн байгууллага, орчин үеийн дуу хөгжим, рок поп, нийтийн дуу, хошин урлагийн уран бүтээлчид оролцоно.