Г.Өнөрбаяр: Завхан аймгийн Шилүүстэй, Сонгино суманд энэ жил хөв цөөрөм барих барилгын ажил эхэлнэ

ӨНӨӨДӨР
2025/02/17 11:35
Зураг
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын санаачилгаар “Нэг сум-нэг нуур” бодлого баруун бүс нутагт хэрэгжиж эхлэхээр болов. Энэ хүрээнд Завхан аймгийн Шилүүстэй, Сонгино суманд энэ жил хөв цөөрөм барих барилгын ажил эхэлнэ. Мөн Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргаз, Цагаанчулуут сумдад хөв цөөрөм барих зураг төсөл боловсруулах, судалгааны ажил 2025 онд хэрэгжинэ. Хөдөөгийн хөгжил, усалгаатай газар тариалан, малчид, ан амьтныг дэмжсэн маш чухал төсөл эхэллээ.